Загвар өмсөгч , бүжигчин Suzy Perez бүсгүйн гунигт амьдрал

Suzy Perez хэмээх бүсгүй бол 2000-иад оны эхэн үеийн од бүсгүй байсан юм. Доминикан гаралтай загвар өмсөгч бүсгүй маань урт хар үс , карамель царай , галбирлаг биеэрээ ялгардаг байсан юм. Мөн алдарт дуучин Женнифер Лопезийн туслах бүжигчин байсан төдийгүй дуучин ,реппер P Diddy-тай хамтарч ажилладаг байжээ.

Сүзи бас хэд хэдэн сэтгүүлийн нүүр зурган дээр гардаг тийм л нэр хүндтэй загвар өмсөгч байжээ.

Харамсалтай нь Сүзигийн амьдрал орвонгоороо эргэсэн юм. Сүзи нэгэн загварын агентлагтай гэрээ байгуулсан нь түүний карьерийг дээшлүүлэх ёстой байтал агентлагыг удирдаж байсан хүмүүс Сүзи-н амьдралд муу нөлөөлөх муу төлөвлөгөөтэй байжээ. Зарим хүмүүсийн яриагаар тэрхүү загварын агентлаг залилан хийж , Сүзи барьцаанд орон , элдвээр дарамтлуулсанаас үүдэн хар там.хины хамааралтай болж улмаар үл таних этгээдүүдэд хүчирхийлүүлсэн гэсэн мэдээлэл байдаг. Харамсалтай нь хар там.хины хамаарлаасаа салж чадахгүй донтох шалтгаан болжээ.

Тэрээр нэг хэсэг ор сураггүй алга болсон ба 2005 онд Нью-Йоркийн гудамжинд хог түүж , мөнгө гуйж байсан байдалтайгаар нь олж байжээ.

Хүү нь ийнхүү ээжийгээ олж улмаар хэсэг хүмүүс туслаж нэг хэсэгтээ гайхалтай эдгэрч , Сүзи амьдралд эргэн ирсэн ч харамсалтай нь удаан үргэлжлээгүй юм. Сүзи амьдралаа хэвийн байдалд оруулна гэдгээ олон нийтэд хандан хэлж өөрийн инстаграм хаягаа хүртэл нээж өөрийн ахиц дэвшилээ хуваалцаж байсан юм. Тэрээр 2020 оны 4-р сараас хойш өөрийн инстаграмм хуудсаа шинэчлээгүй орхисон юм.

Сүзигийн гол шалтгаан нь сэтгэцийн өвчинтэй болсон байсан ба түүнийгээ дийлж чадаагүй эргээд гудамжиндаа гарсан юм.

Энэ талаараа Сүзи өөрөө хэлэхдээ: “Би энэ өвчинтэйгөө олон жил тэмцсэн. Ээжийн минь үхэл энэ тэмцэлээ үргэлжлүүлэхэд тогтворгүй болгосон юм. Харамсалтай нь би хяналтаа сэргээж чадсангүй” хэмээн хэлж байжээ. Мөн Сүзи камерын өмнө хүүхдэдээ хандан хэлэхдээ: Миний үр чи бол миний амьдралд тохиосон хамгийн сайхан зүйл гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна хэмээн хэлсэн юм. Сүзийг нөхөн сэргээх  эмчилгээ хийхийг хүмүүс ятгасан ч тэр татгалзсан юм. Түүний хүү цахим хуудаснаа ээж маань өмнөх амьдралаа сонгосон , та бүхэн ээжийн маань зургийг нийтлэхээ болино уу хэмээн хүссэн байна

Эх сурвалж: Voxbliss.com