Хүний биен дотор аялаж болдог дэлхийд цор ганц музей

“Corpus” хэмээх энэхүү музей нь Нидерландын Leiden хотын ойролцоох Oegstgeest хотод байршдаг ба биологийн интерактив музей юм. Хүний биеэр аялаж болдог энэхүү музейд та өөрийнхөө биетэй танилцаж , өөрийн тань бие хэрхэн ажилладаг , эд эрхтэнүүд хоорондоо яаж холбогддог зэргийг мэдэж авах боломжтой маш сонирхолтой музей юм.

Энэхүү музейд зүрхний 5d театрт аялаж , хэлэн дээр үсэрч , чихний дотор алхах гэх мэт өөрийн биеийн гайхамшгийг мэдрэх бүтэн 1 цагийн аялах хөтөлбөр байдаг байна. Энэ музейд аяласан хүмүүс дасгал хөдөлгөөн , эрүүл хооллолт  , эрүүл амьдралын хэв маяг хүнд ямар чухал байдгийг , ямар ач холбогдолтойг ойлгодог байна.

“Хүний биеэр дамжин өнгөрөх аялал” гэх нэртэй энэхүү музей нь хатан хаан Beatrix-ийн санаачлагаар 2008 онд бүтээгдсэн юм. Тус музей нь ийм төрлийн дэлхийн хамгийн анхны музей юм. Ингээд та бүхэндээ сонирхолтой болов уу гээд энэхүү музейн зургуудыг толилуулъя.