
ШАГДАР ЯАГААД ХОРЛООД ТАТАГДСАН БЭ?
“Гарын таван хуруу” хэмээх энэхүү кино нь Зохиолч Л.Лодойдамбын “Гарын таван хуруу ”жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн ажээ. Энэхүү кинонд ээж нь нас барснаар гэр бүлийн тэргүүлэгчээр том охин Сүрэн үлдэж, дөрвөн өнчин дүүгээ хүний зэрэгт хүргэхийн төлөө амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж жаргал зовлон амсаж байгааг харуулахын зэрэгцээ эцэг Шагдар болон Хорлоо нарын харилцааг харуулдаг кино билээ.
Шагдарын бүтээсэн дүрийг ихэнх хүмүүс үзэн яддаг. Тэгвэл Шагдар яагаад Хорлоод татагдсан бэ? хэмээх асуултанд сошиал орчинд хүмүүс дараах сэтгэгдэлүүдийг үлдээжээ.
Энэхүү сэтгэгдэлүүдэд: “Хөөрхий эхнэр нь олон хүүхэд гаргаж гэртээ суусаар сэтгэл гутралд ороод өөрийгөө анхаарахаа больсон үед харин нөхөр Шагдар нь олон нийтийн дунд орж тасралтгүй ажиллаж байсан болохоор оюун санааны хувьд ч , биеэ авч явж байгаагийн хувьд ч өөрийгөө сайжруулсаар байсан болов уу. Нэг харахад эхнэр нь олон хүүхэдтэй гэх сайн тал байвч эхнэр нь өөрийгөө авч яваа байдал , харилцааны хувьд ч нэг л мэдэхэд сонирхолыг нь татахаа байсан болов уу. Нэг үгээр хэлэхэд Шагдарт гологдсон болов уу”
Дараагийн сэтгэгдэл: “Олон хүүхэд бодлогогүй хийж , тэднийхээ дуу чимээнээс залхаж улмаар тайван ганц охинтой айлд буюу ерөнхийдөө өөрийнхөө амьдралдаа бүрдүүлж чадаагүй бэлэн амьдралруу шунан дурласан гэж бодож байна”
Дараагийн сэтгэгдэл: “Одоо бараг нийгмээрээ ийм болсон. Жирийн үзэгдэл болсон”
Дараагийн сэтгэгдэл: “Шагдар хуучин эхнэртээ огт хүндлэгддэггүй байсан. Ер нь бол их дутуу мэдрэмжтэй амьдарч байсан.”
Дараагийн сэтгэгдэл: Яншаа эхнэрийн оронд царайлаг , сайхан биетэй , уян зөөлөн , дур булаам бүсгүй
Дараагийн сэтгэгдэл: Байнга нөхрөө доош хийж , үглэж яншсан байдлаас хэнч залхана. Тэгээд байж байтал ийм сайхан бүсгүй гараад ирэхээр аргагүй шүү дээ
Дараагийн сэтгэгдэл: Хувь тавилангаа дагах уу эсвэл зүрх сэтгэлээ дагахуу гээд эцэстээ зүрх сэтгэлээ дагах сонголтыг хийсэн болов уу
Дараагийн сэтгэгдэл: Дажгүй цалинтай ажил хийж , гэр бүлээ юугаар ч дутаахгүй явж байхад эхнэрт нь хэзээ ч хангалттай санагдахгүй байнга үглэж , юу ч хийсэн уурладаг байсан. Иймээс энэ гэр бүлд миний нөлөө хангалтгүй байна гэж мэдэрсэнээс болж өөр өөрөөс нь сул дорой эмэгтэйг сонирхсон.
Дараагийн сэтгэгдэл: Амьдралд нухлагдаад ааштай болсон эмэгтэйг буруутгах эрхгүй ч Хорлоо бол Шагдарыг хүндэлж , ойлгож , зөв хандлагатай харьцдаг.
Дараагийн сэтгэгдэл: Бэлэнчлэх сэтгэлгээ , сул хүүхэн , хүн чанаргүй аав , амьдралд сөхөрч буй ээж, хүүхдүүд хэрхэн зовж шаналдаг тухай. Эргээд хаа хаанаа сэтгэлийн амар амгалангүй зовлонт амьдрал
Дараагийн сэтгэгдэл: Хорлоо бол өөрийгөө хайралдаг эмэгтэй
Дараагийн сэтгэгдэл: Анх эхнэртэйгээ хайр гэж андуурч амьдрал бүтээсэн боловч эцэстээ өөрийн мөн чанараа олж , сонгосон
Дараагийн сэтгэгдэл: Эхнэр нь нөхрөө амьдралд махруулахаа л нэгт бодсоноос биш амжилт , сэтгэл санааг нь огт бодоогүй , эрх хүнд хандах хүндэтгэлийг үзүүлээгүй.
Дараагийн сэтгэгдэл: Ерөнхийдөө хосын харилцаанд дутагдаад байгаа зүйлийг өөр эмэгтэйгээс мэдэрсэн.
Дараагийн сэтгэгдэл: Стрессгүй амьдралыг сонгосон ч гэлээ өөрт байгаа үнэ цэнтэй зүйлсээ алдсан
Дараагийн сэтгэгдэл: Бодит үнэн бол Хорлоо бол татагдахгүй байхын аргагүй бүсгүй
Дараагийн сэтгэгдэл: Хорлоо бол Шагдарт хэлэхдээ: Би 5 хүүхдийн чинь инээдийг уйлаан болгомооргүй байна . Хоёулаа болъё гэдэг. Ер нь салах тухай бодож алхам хийсэн ч чадаагүй. Ер нь өөлөөд байх зүйлгүй сайхан эмэгтэй.
Дараагийн сэтгэгдэл: Эр хүн гэдэг хүний зассан үүрэнд амьдарчихаад насны эцэст хүний гарт орохоороо үр хүүхдээрээ асруулж тойглуулахыг боддог арчаагүй хүмүүс
Дараагийн сэтгэгдэл: Хорлоод дурласан ч гэлээ хайртай хүмүүсээ нэгт тавиагүй
Дараагийн сэтгэгдэл: Шагдар цэвэрхэн байр, чимээгүй орчин, залуу бүсгүйд татагдсан юм шиг боловч үнэндээ үүрэг хариуцлагаас зугтсан амиа хичээгч, амар хялбараар тайван амьдрахыг хүсэгч юм
Дараагийн сэтгэгдэл: Шагдарт үүрэг хариуцлагаас зугтаад байх шаардлага байгаагүй . Учир нь цалин сайн авдаг том инженер байсан. Бэлэн юмд ч шунаагүй.
Дараагийн сэтгэгдэл: Эмэгтэй хүн өөртөө хайртай байх хэрэгтэй. Өөрийгөө хаяж болохгүй