
Нара-ийн ээж 60 гарч яваа ба зовхио татуулж , давхраа хийлгээд ийм гоё болжээ
Саяхан сарын өмнө Нара ээжийнхээ зовхио татуулж , давхраа хийлгэхийг дэмжин өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичиж байсан билээ.
“Хөөрхийдөө муу ээж маань хорин долоохон насандаа алдарт ээж болж таван хүүхдийнхээ төлөө хүсэл мөрөөдөл, урлагийнхаа карьер гээд л бүхнээ зориулан байж хүүхдүүдээ эрүүл саруул, зөв сайн хүн болгохын төлөөх марафонд 60 гарталааа давхисан ээж минь өглөө босохоор энэ нүдний зовхи их унждаг болжээ гэнээ. Тэгээд сүүлийн 10-аад жилийн туршид л зовхио жижигхээн ингэчихвэл гоё болохнээ тэ гээд давхрааны тухай ярьж байгааг нь хэлээд одоо зүгээр л жаахан зовхио татуулаад , өөртөө таарсан хөөрхөн давхраа хийлгэчихээ гээд л ээждээ зөвлөөд сууж байна”
Тэгсэн чинь ээж маань: “За аягүй бол нөгөө Нара-ийн ээж нь хиймэл болж давхраа хийлгэжээ нтр гээл бөөн сенсац болох биз, өдий насалчаад яршиг байгаадаа гээд бөөн хэл ам болно” гэнээ хөөрхий. Тэгэхээр нь би: Юу ярина вэ, ээж минь та залуу халуун насаа хань ижил , үүр хүүхдүүддээ л зориулчихаад одоо харин ч өдий насандаа өөрийнхөө хүслээр амьдарч амжих хэрэгтэй. Одоо ёстой хэнбугай нь юу гэж хэлэх нь хамаа алга. Эндээс цааш хэд хүртэл наслах билээ. Үлдсэн цагтаа өөрийнхөө дураар , өөрөөсөө сэтгэл ханамж авч амьдрах хэрэгтэй. 70 хүрчээд өө хийлгэчихдэг байж гээд харамсаад сууж байх юм болно шүү хэмээн ээждээ хандах сэтгэгдэлээ сошиал хуудаснаа хуваалцаж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Нара мөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Ээж маань ийм хөөрхөн болцон шүү” гээд зургуудыг нь хуваалцахын ялдамд сэтгэгдэлээ ийнхүү хуваалцжээ
Тэрээр: “Фэйсбүүк найзуудыгаа нүднийхээ зовхио татуулж , давхраа хийлгэх нь эрүүл мэнд , гоо сайханд аль алинд нь тустай гэж зоригжуулаад ээжийнхээ давхраагаа гоё болгуулаад сар ч болоогүй байгаа хөөрхөн зурагнуудыг хуваалцаж байна. Ээжийн нүдийг харсан чинь сормуус нь дэрвэлзээд сормуус зүүдэг надаас илүү торомгор , зовхи нь дээшлээд үнэхээр гоё болжээ. Энэ бүсгүйг хэн 60 гарч яваа гэх юмбэ тэ. Би ч гэсэн нэг тэнхэрч байгаад сормуус давж унжаад байгаа зовхио татуулнаа яадаг юм. Ганц л амьдрах хорвоод өөрөөсөө кайф авч , өөртөө сэтгэл дүүрэн амьдрах хэрэгтэй ш дээ. Ийм хөөрхөн ээжээс төрсөн юмчинь таргалсан ч гэсэн хөөрхөн байхаас яахав дээ хэхэ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.
Тэрээр зовхио татуулж , давхраа хийлгэх үйлчилгээ хийлгэсэн эмнэлгээрээ “AVE VIP CLINIC MEDICAL”-г сонгожээ. Тус эмнэлэгийн Ану Хосбаяр гэх эмчээр ийнхүү давхраагаа хийлгэсэн байна.