5 охинтой Анугийн маань 6 дахь үр нь хүү ажээ.Түүний хүүхдүүдээ өсгөж ,хүмүүжүүлдэг арга барилаас хуваалцая

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо маань аливааг гэрэл гэгээтэйгээр харж, эерэг ханддаг зан чанартай нэгэн билээ. Тэрбээр Б.Түвшинбаяр гэх залууг амьдралынхаа ханиар сонгож таван сайхан охины аав ээж болж нийгэмд үлгэр дууриалал болсон аав ээжүүд юм. Тэгвэл саяхан энэ сайхан гэр бүл маань зургаа дахь үрээ өлгийдэн авсан билээ. Тэрээр 6 дахь үр нь хүү байсан ба анх удаа сошиалд ийнхүү хүүгийнхээ зургийг нийтэлжээ

Ану маань нэгэн ярилцлагандаа “Миний аав их хөдөлмөрч хүн” гэж ярьж байхыг сонсоод миний хувьд дүгнэхдээ түүнийг аавыгаа дуурайсан ийм их хөдөлмөрч, биеэ сайхан авч явдаг , хүчтэй бүсгүй юм байна даа гэсэн бодол төрж байсан юм. Та бүхэн маань ч санал нэг байгаа бизээ.

Үзэсгэлэнтэй , хөдөлмөрч , дайчин бүсгүй маань мөн ухаалаг , эерэг нэгэн билээ. Түүний “Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ юуг анхаардаг вэ?” асуултанд тэр хариулахдаа:

“Би хүүхдүүдээ хайраар дутаахыг хүсдэггүй. Мэдээж эцэг эх бүр л үр хүүхдээ хайраар дутаахгүйг хичээдэг байх. Хүүхдийг өсгөх арга барил, хандлага зэрэгтэй холбоотой бүхий л зүйлс хайраас эхтэй мэт санагдаж, хайртай холбож ойлгодог. Хоол хийж өгөхдөө ч хайраа шингээх хэрэгтэй мэт. Тиймээс охидоо ирээдүйд ямар хүн болж төлөвших нь шууд надаас хамааралтай учраас эелдэг, зөөлөн харилцааны хэлбэрийг сонгодог. Би жирэмсэн байхдаа үнэхээр их завгүй байсан. Гадуур их явах ажилтай, ханатлаа унтах боломжгүй байсан ч жирэмсний хүндрэл өгч охин маань намайг зовоогоогүй. Учир нь би “Ээжийгээ ойлгоорой” гээд охинтойгоо байнга ярьдаг байсан. Ер нь хүүхэд өсгөх арга барил маш чухал. Учир нь бид ирээдүйн Монгол улсын иргэнийг бэлдэж байгаа. Миний бодлоор одоо байгаа нийгмийн зарим сөрөг зүйлс, бухимдал зэргийг өөрчлөх хүмүүс бидний үр хүүхэд, шинэ үеийнхэн маань гэж боддог. Тиймээс гэр бүл болгон үр хүүхдээ хайраар дутаахгүй, бүх сэтгэл зүрхээ зориулж, зөв арга барилаар өсгөж хүмүүжүүлээсэй гэж хүсдэг” хэмээн хариулж байжээ

Алдарт эхийн 2-р одонтой Ану маань одоо 1-р одонгоо авах хэмжээнд өнөр өтгөн гэр бүл болжээ. Гэр бүлд нь хамгийн гэгээлэг бүхнийг хүсэн ерөөе