ШҮРШДЭГ ДААВУУГААР ДААШИНЗ УРЛАЖЭЭ

Парисын загварын долоо хоногийн шоун дээр Франц улсын “Coperni” брэнд дэвшилтэт технологийг ашигласан гайхалтай үзүүлбэрээр олны нүдийг хужирлав. Тайзан дээр бараг л нүцгэн гарч ирсэн Америкийн алдарт загвар өмсөгч Bella Hadid-д үзэгчдийн нүдэн дээр шүршдэг хөвөн утсаар дараах гоёмсог дааашинзыг урлаж өгчээ.

 

Загварын ертөнцөд технологийн дэвшилийг хослуулсан энэхүү үзүүлбэрийг Испанийн загвар зохион бүтээгч Manel Torres санаачилжээ. Түүний удирдсан баг шүршдэг хөвөн утасны найрлагыг зохион бүтээсэн байна. Уг шоун дээр энэхүү зохион бүтээсэн баллоноор шүршдэг хөвөн утсаараа загвар өмсөгч Bella Hadid-ийн биерүү шүршиж биеийн галбирыг нь тодотгосон минимал загвар бүхий дараах даашинзыг урлажээ

Энэхүү шүршдэг хөвөн утсыг биен дээр шүршсэний дараа хоорондоо барьцалдаж хөвөн даавуу болж хувирдаг байна. Мөн үүнийг ямар ч өнгөөр хийж болох ажээ.

Энэхүү шүршдэг хөвөн даавуугаар хийсэн хувцасаа энгийн хувцас шиг тайлж , угааж , дахин өмсөж болох ажээ