
Цэцэрлэгээс чөлөө авах бүртээ шинжилгээний бичгэнд 8 мянгаас дээш төгрөг зарцуулж байна
Нэгэн иргэн сошиалд ийнхүү бухимдангуй сэтгэгдэлээ үлдээсэн байна
Цэцэрлэгээс чөлөө авахад шээс, цагаан хорхойн шинжилгээ авдаг. Энэ нэг хэдэн хувийн лабораториудшуу юмнууд нь шинжилгээг нь 8 мянга болон түүнээс дээш дүнгээр авдаг болж. Шээснийх нь өнгийг нүдээрээ харсанаа зүгээр байна гээд нэг шинжилгээний бичиг хийгээд өгчиж ч байх шиг арай арай. Цагаан хорхойг нэгмуу хараад байгаа бололтой байсан. Чөлөө авах бүртээ ингээд 8 мянга гэвэл боломж муутай айлуудад ямар төвөгтэй байх бол. Тэгээд ч ер нь энэ шээсний шинжилгээ ямар ач холбогдолтой юм болдоо. Зөвхөн цагаан хорхойн шинжилгээг л өгч болдоггүй юмуу. Ерөөсөө ороод л 5 минут ч болоогүй 2 шинжилгээг болчлоо гээд л гаргалаа. Худлаа үнэн ингэж харах хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу, бас яасан ч үнэтэй юм , тэгээд бас шээсний шинжилгээ тийм чухал байдаг уу гайхаад л байна. Өнөөдөр шинжилгээ өгөх гээд очсон маш олон аав ээжүүд зөндөө ойчир болцон зогсож байгаан. Ханиад томууны үед олон хүүхэд ойр ойр чөлөө аваад нөгөө шуналтай лабораториуд нь мөнч их ашигтай ажилладаг байхдаа.
Үнэн шүү. Ханиад томууны үед эм тан авах гэж мөнгө зарцуулна , ээж аав нь ажлаасаа чөлөө авч цалингаа хасуулна , дээрээс нь дор хаяж 8 мянгаар шинжилгээ өгнө гэхээр бас л чанга шүү. Шээс , цагаан хорхойн шинжилгээний үнэ өмнөх жил хамгийн багадаа 3-5 мянгатай байсан бол энэ жил үнэ нилээд нэмэгдсэн байна. Энэ хэдэн хувийн шинжилгээний лабораториуд нь жаахан хүн чанартай байж болдоггүй юм байхдаа. Ямар олон давтамжтай авагддаг шинжилгээ билээ дээ.
Айлын хүүхдийг ханиад хүргэчих вий гээд ханиад хүрэнгүүт нь цэцэрлэгээс нь чөлөө авна , тэгсэнээ бас 8 мянган төгрөг шинжилгээнд зарцуулна гэхээр хэцүүхэн юм. Энэхүү хувийн лабораториудын цэцэрлэгийн хүүхдийн шээс , цагаан хорхойн шинжилгээг хэрхэн чанартай авч байна , бас үнэ барих тал дээр анхаарах л хэрэгтэй байна даа