
ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙГААРАЙ
Хүүхдийнхээ төрсөн өдрийг дөхөхөд эцэг эхчүүд баяр хөөр болж , баярыг нь мартагдахааргүй сайхан тэмдэглэх гэж сэтгэл гарган бэлддэг бол зарим ээж , аавууд эсрэгээрээ огт тоохгүй өнгөрөөдөг. Хүүхдийнхээ төрсөн өдрийн баярыг тэмдэглэхгүй байх нь сөрөг үр дагавартай хэмээн мэргэжилтэнгүүд үзэж байна. Доктор Вулли хүүхдийн 5 насны төрсөн өдрөөр үдэшлэг/үйл ажиллагаа зохиоход хамгийн тохиромжтой хэмээн үзсэн байна.
Энэхүү төрсөн өдрийн баярын үйл ажиллагааны ачаар хүүхдүүд илүү өөртөө итгэлтэй болдог байна. Хүүхэд өөрт нь зориулсан баярын өдөр гэр бүлийнхээ хайр энэрлийг мэдэрч , аав ээж дотны хүмүүс нь түүнд ямар их хайртайг мөн гэр бүлийнхээ ямар чухал гишүүн гэдгээ мэдэрнэ.
Энэ нь мөн тэднийг сайхан дурсамжтай болгоно. Доктор Вуллигийн судалгаагаар хүүхдүүд том болох үед бага насныхаа өдөр тутамдаа бүтээсэн үйл явдлын дурсамжаас тэр бүр үлддэггүй хэрнээ харин янз бүрийн үнэр , чимээ , дуу гэх мэт мэдрэхүйн эрхтэнээрээ хүлээн авсан зүйлс нь тод үлддэг байна.
Мөн энэ нь гэр бүлийн харилцааг улам бэхжүүлдэг. Түүнчлэн гэр бүлийн жил бүр тэмдэглэдэг уламжлал болсон баяруудыг тэмдэглэж байх нь их чухал. Баярын арга хэмжээ өргөн нүсэр , хангалуун байх чухал биш харин гэр бүлээрээ байгаа нь бас халуун дулаан уур амьсгалтай байх нь чухал юм
Эх сурвалж: Өдрийн сонин