Гэр бүл болж буй хүүхдүүдийнхээ хуримын өргөөг аав нь ийнхүү урлажээ

Архангай аймгийн Хотонт суманд шинээр гэр бүл болж буй хүүхдүүддээ аав нь хуримын гэрийг нь ийнхүү урлаж өгчээ. Естой л нэг Монгол ухаандаа. Хөдөө нутагт хуримын ордон , рестораныг орлохоор сайхан сэтгэжээ.

Магадгүй түүнээс ч илүү бизээ. Учир нь Монгол ахуйгаа тусгасан, өөр хаана ч байхгүй ийм содон өвөрмөц өргөөнд хуримаа хийнэ гэдэг үнэтэй ресторанаас илүү тансаг нандин үнэ цэнэтэй бизээ.

Дархан хүний уран ухаан гэдэг шиг бүтээлч , хөдөлмөрч , сэтгэлтэй аавын уран сэтгэмж ажээ. Үнэхээр бахархалтай юм.

Энэхүү нийтлэлдээ нэмээд ер нь бүтээлч сэтгэлгээ гэж юу вэ? Цаашлаад бид бүгдээрээ бүтээлчээр аливаа зүйлд хандах нь зүйтэй юмаа гэх ойлголтыг өгөхийг хүсч байна. Хүмүүс бүтээлч сэтгэлгээ гэхээр яг юу гэж ойлгодог нь өөр өөр байх. Хүүхэд бүрийн төрөхөөс заяагддаг тэрхүү сониуч бүтээлч занг багаас нь дэмжиж, хөгжүүлж байх нь аав ээж бидний хамгийн чухал хийх ёстой зүйлсийн нэг юм.

Тиймээс бүтээлч сэтгэлгээтэй холбоотой хүмүүсийн буруу ойлголтуудын талаар дурдая. Бид бүтээлч гэдэг үгийг шууд урлагын хүмүүстэй холбон ойлгодог. Зөвхөн зураач, хөгжимчин, барималчин гэх мэт хүмүүс хамгийн бүтээлч хүмүүс гэж тооцдог хүмүүс их байдаг. Гэтэл сургуулийн багш ч хичээлээ заах арга барилдаа шинэлэг зүйлс нэвтрүүлдэг, гэртээ хүүхдээ харж байгаа ээж ч хүүхдүүддээ шинээр хоол зохиогоод хийж өгөх зүйлс ч мөн л бүтээлч байгаагын шинж шүү дээ.

Мөн нийгэмд тодорхой бүлэг хүмүүс л бүтээлч хүмүүс байдаг гэсэн ойлголт байдаг. Бүтээлч сэтгэлгээг судалдаг судлаачид хүмүүсийг 2 хуваасан байдаг ба их бүтээлч , бага бүтээлч хүмүүс гэж хувааж үздэг. Их бүтээлч хүмүүс нь Нобелийн шагналтнууд, эрдэмтэд, урлагын одууд гэх мэт хүмүүс орох байх л даа. Тэгэхдээ бага бүтээлч гэх хүмүүс нь үлдсэн бусад бүх хүмүүс ордог гээд боддоо. Өөрөөр хэлбэр та ч гэсэн орно. Өөрийнхөө өдөр тутмын амьдралд хэрэг болох шинэ зүйлсийг хэрэгжүүлж байгаа л бол та бүтээлч байна. Бусад хүмүүс магадгүй таны хэрэгжүүлсэн зүйлийг мэддэг байсан ч та тэрийг өөрийнхөө амьдралд тохируулж өөрт хэрэгтэй байдлаар ашиглаж байгаа бол бүтээлчээр хандаж байнаа л гэсэн үг юм. Бүтээлч сэтгэлгээ нь урт хугацааны хөдөлмөр, сониуч зан, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээс хөгжиж сайжирдаг зүйл ажээ.