
Т.Тамир хүү Австрийн хамгийн олон удаагийн аварга багт багийн ахлагчаар тоглож байна
Т.Тамир хэмээх энэхүү Монгол хүү маань одоо Австрийн хамгийн олон удаагийн аварга болох алдарт SK Rapid Wien-д багийн ахлагчаар тоглож байна.
Түүнийг 7 настай байхад нь аав, ээж нь Монголынхоо “Deren” хэмээх хөлбөмбөгийн клубэд элсүүлж, удалгүй U8 багийн хамтаар ОХУ-д Буриад улсад тэмцээнд оролцож байжээ
Улмаар 2019 онд гэр бүлийнхээ хамт Австри улсад амьдрахаар болсон ч гэлээ тэрээр дуртай спортоо орхилгүй хичээллэж, улмаар тухайн улсынхаа SK Rapid Wien-д шалгуулан амжилттай тэнцжээ.
Улмаар тус клубийн U10 багтай 2021 болон 2022 онуудад дотоод, гадаадын тэмцээнүүдэд тогтмол оролцож, 40 гаруй гоол оруулсан төдийгүй багийнхаа ахлагчийн туузыг зүүх хэмжээнд багш дасгалжуулагч нартаа өндөр үнэлэгдэж чаджээ.
Түүний баг Герман, Польш улсуудад болсон өсвөрийн хөлбөмбөгчдийн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон бөгөөд тус тэмцээнүүдэд Bayern Munich, Bayern Leverkusen, Dinamo Zagreb, Porto, Juventus, Barca, Stoke City зэрэг клубүүдийн багууд оролцсон байна.
Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээж , улс эх орныхоо нэрийг гаргаж буй Т.Тамир хүүдээ баяр хүргэж , улам их амжилтыг ерөөе
Түүнийг үргэлж дэмжиж яваа аав ээж хоёрт нь талархая. Монгол улс маань дэлхийд дуурсагдах мундаг хөлбөмбөгчинтэй болохын ерөөлийг тавъя
Т.Тамир хүүгийн instagram хаягийг доор зургаар орууллаа