Анжелина Жоли бол өөрийн болон өргөж авсан хүүхдүүдээ маш сайн хайрлаж халамжилдаг сайн ээж

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, сайн үйлсийн элч зэрэг олон тодотголыг зүүсэн нэрт жүжигчин Анжелина Жоли-н талаар өчүүхэн дурдая. Түүний амьдрал баяр гуниг, бартаа саад, зовлон жаргал ээлжлэн тохиосоор өдгөөг хүрчээ. Энэ удаад түүний ямар ээж вэ гэдэг өнцгөөс харахыг хүслээ. Түүний хувьд өөрийн гурав, өргөмөл гурав гээд нийт 6 хүүхдийн ээж. Тэрээр 2002 онд Камбож улсаас өөрийн анхны хүүхэд болох Maddox-ийг, 2005 онд Этиоп улсаас Zahara-г тус тус өргөж авсан байдаг билээ. Харин 2006 онд жүжигчин бүсгүй өөрийн анхны хүүхэд болох Shilo-г төрүүлсэн бол 2007 онд Вьетнам улсаас Pax-ийг өргөж авсан юм. Мөн 2008 онд тэрээр Knox болон Vivienne гэх ихэр хүүхдүүдээ төрүүлсэн юм.

Түүнээс сэтгүүлч “Олон хүүхдийн ээж байх хэцүү юу?” гэж асуухад: “Ээж байх хэцүү бишээ , энэ бол том хариуцлага юм. Хичнээн их хүүхэд байна төдий чинээ хариуцлага өндөрсдөг. Олон хүүхэдтэй дээрээс нь ажилаа амжуулахын тулд нилээд завгүй их ачааллаас болж би их турсан. Их завгүйгээсээ болж ер нь хоол идэх сонирхолгүй болчихдог юм. Тэгэхдээ ээж болсон маань миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл.”

Хүүхэд өвдөх энээ тэрээ асуудлаас болж шөнө нойргүй хоночихоод маргааш нь киноны зураг авалтанд орох хэцүү л дээ. Тэгэхдээ би үнэхээр сайн кинонд тоглодог. Хүүхдүүдээ хэр сайн халамжилж, хүмүүжүүлсэн , эх хүний үүргээ хэр сайн биелүүлсэнийг цаг хугацаа харуулах байх. Миний хувьд би өөрөөсөө хамаарах бүхий л зүйлээ хийж байгаа. Тэднийгээ ухаантай , боловсролтой , сайн хүн болгохын төлөө би бүхнээ зориулна. Бид ихэнх цагийг цугтаа өнгөрүүлдэг.

Хүүхдүүд маань үргэлж надтай хамт байдаг ба би өөрийнхөө үүрэх ёстой ачааг хэзээ ч бусдын нуруун дээр тохохыг хүсдэггүй. Миний амьдралын хамгийн чухал зүйл бол миний сайхан гэр бүл юм. Би өөрөө жаахан байхдаа орой унтахдаа үлгэр сонсох их дуртай байсан учраас би хүүхдүүддээ орой болгон үлгэр уншиж өгөхийг хичээдэг , түүндээ ч их дуртай хэмээжээ.

Тэрээр мөн нэгэн ярилцлагандаа: Би бол өөрийгөө тийм сайн ээж гэж хэлж чадахгүй. Харин миний ээж бол үнэхээр гайхалтай сайн ээж. Би түүнээр маш их бахархдаг. Ээж маань бид нарын төлөө бүх амьдралаа  зориулсан хүн. Түүнд хувийн орон зай гэж байгаагүй , амьдралынхаа бүхий л зүйлийг бидэнд өгсөн хүндээ” хэмээн ярилцлага өгч байжээ. Анжелина Жоли бол яаалтачгүй маш сайн ээж. Түүнийг зургаан хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх эдий хүртэлх хугацаанд ямар ч сөрөг шар мэдээ гарч түүнийг шүүмжилж байгаагүй. Өөрийн болон өргөж авсан хүүхдүүддээ хайрлаж халамжлахын зэрэгцээ хүмүүнлэгийн чиглэлийн олон сайн үйлсийг хийж байсан сайхан сэтгэлийн элч билээ. Эмэгтэй хүний дотоод, гадаад гоо үзэсгэлэн гэж энэ байхдаа