
Тус бүр нь 1 тонн жинтэй 16 ширхэг төмөр зангуун дээр тогтох далайд хөвдөг байшин барьжээ
Хятадын нэгэн бизнес эрхлэгч Фузянь мужийн эрэг дээр 56 м/кв талбайтай хөвдөг байшин барьсан бөгөөд 1 жилийн хугацаанд барин нийт 400 мянган юань зарцуулжээ. Түүнд энэ санаа анх 2018 онд төржээ. Тэр нэгэн өдөр архитектор найзтайгаа хөвдөг байшинтай болж тэндээ загасаа бариад, өдөржингөө хүйтэн шар айраг залгилж суувал ямар сайхан бэ гэж ярьж байсан удаатай аж. Энэ яриаг нь бодит болгохоор шийдсэн түүний архитектор найз эхлээд том хэмжээтэй хөвдөг платформ барьжээ. Энэ нь 56 м/кв талбайтай байшингийн суурь нь болсон ажээ.
Энэ түүхийн гол баатар болох залуу бизнес эрхлэгч нь “Coastline” гэдэг хочоороо алдаршсан нэгэн. Тэр далайн эрэг дээр бага насаа өнгөрөөсөн бөгөөд загасанд байнга явдаг нэгэн байв. Өмнөд Хятадын тэнгисийн томоохон эрэгт орших Дуншань бүсийн далайн хязгаарт нар жаргах байгалийн үзэсгэлэнг өдөр болгон харж өссөн залуу ажээ.
Байшин барихад хангалттай суурь тавигдсан ч гэлээ цаашид хуурай газар барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн байна. Харамсалтай нь Дуншаньд том боомт байдаггүй, тиймээс тэд эрэг орчмын бага усанд байшингаа үргэлжлүүлэхээр шийдсэн ажээ. Гэвч далайн түрлэг саад болоод байсан аж. Ингээд залуучууд барилгын ажлыг шууд задгай далайн усанд үргэлжлүүлэхээр шийдэв.
Цахилгааны асуудлыг шийдэх их төвөгтэй байсан ба түүнийг шийдэхийн тулд бүтэн жилийг зарцуулжээ. Тэд ойр байгаа цахилгаан станцад холбогдсон ч гэлээ ойр орчмоор явах загасчны завинууд цахилгааны утсыг нь тасдаж хаяад байв. Энэ асуудлыг шийдэхийн тулд орон нутгийн загасчидтай уулзаж цахилгааны утсыг тасдахгүй байх тал дээр анхаарч байхыг хүссэн байна. Түүнээс хойш бүтэн жилийн турш цахилгаан тасарч цахилгааны асуудал гараагүй ажээ. Энэхүү хөвдөг байшин тус бүр нь ойролцоогоор нэг тонн жин бүхий 16 ширхэг төмөр зангуун дээр тогтдог гэнэ. Ийнхүү хоёр найз зорьсондоо хүрэн мөрөөдлөө биелүүлжээ