
Биеийнхээ аль хэсэгт таргалалттайгаа шинжээд дараах мэдээллийг уншаарай
Ямар нэгэн байдлаас шалтгаалан бид биеийнхээ янз бүрийн хэсгээр таргалдаг. Үүний учир нь таны дотоод эрхтэнтэй холбоотой байдаг байна. Доорх хэсгүүдэд та таргалдаг бол холбогдох эрхтэнгээ заавал эмчид үзүүлж хянаж байх хэрэгтэй
Бэлхүүс, нуруу, гар хэсгээрээ таргалалттай бол: Гэдэс нуруугаараа таргалалттай, унжгар сул хэвлий, нойргүйдэл, шатаар өгсөхөд амьсгаадах, батга гарах, хацар улайх, гашуун исгэлэн зүйлд дурлах, сэтгэлийн тавгүй байдалтай байдаг бол бөөрний дээд булчирхайнаас шалтгаалсан таргалалт юм
Зөвхөн гэдсээрээ таргалалттай бол: Том бөөрөнхий гэдэс, шарсан хуурсан хоолонд дуртай, өөх тос гурилан бүтээгдэхүүн муу шингэдэг, нүдний цагаан бага зэргийн шарлах, баруун мөр орчим чилэх, биеийн бусад хэсэг хэвийн зөвхөн гэдсээрээ таргалдаг бол энэ нь элэгнээс шалтгаалсан таргалалт юм.
Биеийн ихэнх хэсгээр таргалалттай бол:Хүйтэн гар гөл, нүд бүлцийх, үс унах, ядарч сульдах, хуурай арьс, биеийн бүх хэсгээр таргалах, үс арзайх, бэлгийн дуршилгүй бол бамбайн булчирхайнаас шалтгаалсан таргалалт юм.
Гуя, хэвлийгээрээ таргалалттай бол: Лийр хэлбэрийн таргалалт, биеийн доод хэсгээр өөхлөх, шөнө хөлрөх, мөчлөгийн үеэр ядрах, сарын тэмдэг их ирэх, өндгөвчний уйланхай, сав доод хэсгээр зовиуртай байдаг бол энэ нь өндгөвчнөөс үүдэлтэй таргалалт юм.