
НАРА-ИЙН ЖИРЭМСЭНИЙ ЗУРАГ АВАЛТУУД
Саяхан үрийн зулай үнэрлэсэн Нара маань төрөхөөсөө өмнө гуравхан хоногийн өмнө амжиж дараах үзэсгэлэн төгөлдөр жирэмсэний зураг авалтуудыг хийлгэжээ.

Жирэмсэний дэлхийн мисс гэж байдаг бол түүнд оролцвол Нара нь нээх нүүр улайлгахааргүйл хүүхэн байсан юм байна шүү дээ хэмээн сошиал хуудаснаа жирэмсэний зургуудаа хуваалцсан билээ

Өмнөх жирэмслэлт дээрээ ичиж санаа зовон, нөхөргүй байж зургаа даруулаад яахавдээ хэмээн гэм хийсэн хүн мэт нэрэлхэж , хэл амнаас айн гэртээ бүгэн утсан дээрээ л ганц даруухан зураг даруулсан гэх тэрээр “Миний хөөрхөн жирэмсэн бүсгүйчүүдийн маань амьдралд юу ч тохиолдсон бай хамаагүй ийм нандин мөчөө зураг болгон мөнхөлж хадгалаарай гэж хэлмээр байна” хэмээн захисан байна.

Тэрээр өмнөх хүүхэд дээрээ буюу 8 , 9 жилийн өмнөх үедээ ингэж гоё зургаа даруулсан бол өшөө л залуу , илүү үзэсгэлэнтэй харагдах байсан байхдаа хэмээн өөрийн сэтгэгдэлээ үлдээжээ. Жирэмсэний зураг авалтаа хийлгэсэн газрыг нь дуулгахад “Like Photo Studio”-г сонгожээ

“Орчлон дээр орь ганцаараа жирэмсэлсэн мэт байн байн жирэмсэний зургаа оруулсанд Уучлаарай. Тэгэхдээ Facebook гэдэг зөвхөн бусдад түгээх , хуваалцах ганц өгөгдөлтэй зүйл биш шинэ цагийн өдрийн тэмдэглэл юмдаа” гэжээ.

Нара маань үнэхээр л энэ мөчөө хадгалж мөнхөлж авахын тулд их л сэтгэл гаргажээ. Энэхүү сайхан дурсамжаа мөнхөлж үлдээхийн тулд төрөхөөсөө өмнө гуравхан хоногийн өмнө өглөөнөөс үдэш хүртэл гүрийж энэ сайхан үзэсгэлэнтэй зургуудаа даруулсан гэнэ шүү. Тиймшүү амьдралд эцэстээ дурсамж л үлддэг.


Нара маань мөн: “Үлдэх үр ачдаа ийм хүн эмээ минь ээж минь байж гэж дурсагдахад зураг л үлдэх учраас бусдын хэл амнаас үл эмээн өөрийнхөө түүх дурсамжаа мөнхлөөрэй бүсгүйчүүд минь” хэмээн захижээ. Өөрийн дотоод хүн болох сахилгагүй хэрнээ зарчимч , энхрий хэрнээ тэмцэгч дүр төрхөө харуулсан зургууд мэт санагдлаа. Үзэсгэлэнтэй хөдөлмөрч бүсгүйдээ амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсье