Цэцэрлэгийн охиндоо аав нь энэхүү макетыг хийж өгчээ. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргууд

Дараах зурган дээр харагдаж буй хөөрхөн бүтээлийг аав нь цэцэрлэгийнхээ охинд зориулж хийж өгчээ. Үнэхээр мундаг бүтээлч сэтгэлгээтэй аав юмаа. Яг л бодит юмшиг макетыг бүтээжээ.

Тэр гэр , тэр хөрөөдөж хагалсан түлээ , малын хороо , бас тэр приус машиныг харлдаа. Энгийн нэгэн айлын төрхийг их нарийн чимхлүүрээр бүтээжээ. Хүүхдэдээ зориулж ийм бүтээл хийнэ гэдэг бол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг маш сайн хөгжүүлэх аргын нэг юм. Хүүхдэд багаас нь бүтээлч сэтгэлгээг суулгахын тулд зөвхөн багшаас гадна эцэг эхчүүд гээд бүгд хичээх хэрэгтэй.

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зарим нэг аргаас хуваалцая:

  1. Хүүхдээс асуулт асуух: Тэдний сонирхолыг асуултаар өдөөх нь их чухал юм. Тэднээс асууж , эргээд тайлбарлаж өгөх нь уран сэтгэмжийг сайжруулж , асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг
  2. Бодол санаагаа илэрхийлэх боломж олгох: Өөрийн бодож явдаг зүйлийг нь зөвхөн үгээр гэлтгүй зураг дүрс гэх мэт олон зүйлээр илэрхийлэх боломжийг олгоорой
  3. Асуудлыг олон аргаар шийдвэрлэх боломжтой гэдгийг ойлгуулаарай: Бодит амьдрал дээр тулгардаг шинжлэх ухаан логикийн асуудал эсвэл сэтгэл хөдлөлийн асуудалч бай эцэг эхийн хувьд та хүүхдүүддээ асуудлыг шийдэх олон арга замууд байдаг гэдгийг ойлгуулах нь их чухал. Энэ нь томчуудад энгийн зүйл мэт боловч хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлж , асуудлыг даван туулах чадварыг хөгжүүлж байдаг
  4. Сониуч байдлыг нь өдөө: Хүүхдүүд ер нь төрөлхийн сониуч зантай байдаг. Тэгэхдээ түүнийг хэрхэн зөв хөглөж байгаагаас шалтгаалж хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжинө. Хүүхдийн сониуч зан хөдөлсөн үед тэд бүх зүйлийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсдэг. Тиймээс эцэг эх , багш нар сонирхолтой, хүсэл сонирхолыг улам бүр нэмэгдүүлэх жишээнүүдийг яриандаа оруулах хэрэгтэй
  5. Тоглоомоор дамжуулан бүтээлч байдлыг дэмжих: Бүтээлч сэтгэлгээ болон түүний ач холбогдол нь хайрцагны гадуур сэтгэх эсвэл байнга хийдэг зүйлээ хэрхэн өөрөөр хийж байгаагаас ихээхэн хамаарна. Тухайлбал дижитал бус гараар өрдөг , эвлүүлдэг тоглоомшиг тоглоомоор тоглуулах хэрэгтэй. Энэ нь бүтээлч байдлыг нэмэгдүүлэхээс гадна аливааг шийдвэрлэж зохицуулалт хийх, өөрийгөө илэрхийлэх гэх мэт янз бүрийн чадварыг хөгжүүлэхэд тусална.
  6. Уншуул: Хүүхдийнхээ телевиз утас үзэх дэлгэцийн цагийг хязгаарлаж , унших гэх мэт бүтээлч хоббитой болгох хэрэгтэй. Энэ нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ сэтгэх чадвар , логик сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвар , анхаарал төвлөрөлт гэх мэт чадваруудыг сайн суулгадаг
  7. Чөлөөт цаг , орон зай өг: Хүүхдүүдэд сонирхсон зүйлээ төсөөлж , түүнийгээ чөлөөтэй судлах боломжийг өгөх хэрэгтэй. Мөн ганцаараа байх орон зайг өгөх нь зүйтэй. Хэтэрхий цагдаж, хязгаарлах хэрэггүй. Хааяа ямар ч зорилгогүй гадуур зугаалах , төлөвлөгөөгүйгээр гэртээ цагийг өнгөрөөх нь хүртэл хүүхдийн уран сэтгэмжийг сайжруулж байдаг
  8. Бүтээлч байсных нь төлөө шагнах хэрэггүй: Хүүхдийг урамшуулах нь сайн ч гэлээ үргэлж шагнал амлаж , магтах нь бүтээлч уран сэтгэлгээнд саад болж байдаг. Тиймээс тухайн нөхцөл байдлаас шалтгаалан уян хатан бодит байх хэрэгтэй.