
Жиндүүхэн өдрүүдэд би аав ээжийгээ их боддог. Ээж даарсан ч үнээгээ сааж л байдаг , аав даарсан ч малдаа явж л байдаг
Цас, бороо ороод жиндүүхэн байдаг өдрүүдэд би аав ээж хоёроо их боддог.
Ээж даарсан ч үнээгээ сааж л байдаг, аав даарсан ч малдаа явж л байдаг. Амьдралын төлөө , Миний төлөө шүүдээ.
Зарим үед өглөө эрт босохдоо нойроо харамлаад , арайхийн босож ядах үедээ үүрийн жингээр эрт бэлчдэг хониныхоо араас ядах юмгүй морддог аавыгаа боддог.
Зарим үед хэцүү санагдаж шантраад, бүх зүйл болохгүй байгаа юм шиг санагдах үед насаараа нэг л зүйлийг өдөр болгон давтаж хийсэн, одоо ч хийсээр байгаа хэрнээ хэзээ ч “хэцүү байна” , “ядаргаатай байна” гэж гомдоллож байгаагүй ээжийгээ боддог.

Тэд үргэлж “миний хүүхэд эрүүл байхад л болно доо”, “хоол унд бий юу” , “өлсөж байна уу”, “цангаж байна уу”, “даарчив, дулаан хувцаслаарай” гэдэг. Үр хүүхэд биднээс иймхэн зүйлийг л хүсээд амьдарчихдаг аав ээж бол гайхамшиг. Биднийг эцэг эхээс минь илүү хайрлах хүн үгүй. Аав ээжийн хайр бол ямар ч нөхцөлгүй ганц хайр юм. Тэд биднийг алдаа дутагдал бүх юмтай минь байгаагаар минь үүрд үнэнч хайрлах хүмүүс юм.
