
Охидын шинэлэг , загварлаг хувцас урладаг Монгол брэнд болох “RANA FASHION”
Та бүхэндээ FASHION булангаараа эх орныхоо болон гадны загварлаг брэндүүдийн бүтээлүүдийг танилцуулах болно. Энэ удаад энгийн болон тусгай тэмдэглэлт өдрөөр өмсөх охидын шинэлэг, дэгжин , загварлаг хувцасыг урладаг Rana fashion хэмээх Монгол брэндийг танилцуулж байна.






Миний хувьд охиныхоо сэвлэг үргээх найрны үеэр энэхүү брэндийн дараах хөөрхөн үндэсний хэв маягтай цагаан даашинзыг сонгосон юм. Охин маань үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн харагдаж , найранд ирсэн зочид маань бүгд л ямар хөөрхөн юмбээ хаанаас авсан бэ гээд л магтацгааж байв.


Энэхүү брэндийн хувцаснууд их хөөрхөн загварлагаас гадна материал чанар үнэхээр сайн санагдсан. Мөн зарим загварууд нь хүүхдийн биед их эвтэйхэн тухтай санагдсан. Үйлчлүүлсэн , худалдан авалт хийсэн хүмүүсийн сэтгэгдэлийг хараад дүгнэхэд энэхүү брэндэд их сайшаалтай ханддаг юм билээ.










Мөн дараах Disney Dress collection нь их хөөрхөн.




Түгээмэл биш содон дэгжин загвартай хүүхдийн хувцас уралдаг Монгол брэндээрээ аргагүй бахархаж байна. Тэр тусмаа зөвхөн загвартаа анхаарахаас гадна хувцасны доторлогоо цэвэр даавуу байгаа байдал, гадна талын болон нэмэлт оруулга зэргийн материалууд нь их чанартай ийм бүтээлүүд урлаж байгаад Баярлалаа.













