БИДНИЙГ ЭЦЭГ ЭХЭЭС МИНЬ ИЛҮҮ ХАЙРЛАХ ХҮН ҮГҮЙ

Доорхи зургийг харж байна уу? Нээрэнл өвдөж хавдахад ээж аав маань ингээд л гүйдэгсэн. Эмээ уу , алив даарах вий , хоолоо ид , эрт унт гэх мэт үглээнд нь ЯДАРГААТАЙ ЮМАА гээд л аав ээждээ их л уурлан , дураараа загнадаг байж. Гэтэл бид нарын төлөө хичнээн их сэтгэл , хайр гаргадаг байсныг өөрөө ээж , аав болоод л ойлгодог юм байна.

Биднийг алдаа дутагдалтай нь , байгаагаар нь хайралж чаддаг хүмүүс гэвэл хамгийн эхлээд ээж , аав маань л юмдаа. Гэтэл богинохон энэ амьдралд бид ээж аавыгаа мөнх наслах юмшиг санаж хайрлаж , ойлгохоос илүүтэй , уурлуулж гомдоох нь элбэг юм. Өнхрөөд унасан үед нь харамсах биш яг одоо л та аав ээждээ талархал , хайраа сайн илэрхийлээрэй.