Нара жирэмсэний зураг авалтуудаа их гоё гоёоор авхуулжээ

Саяхан шинэ үрээ өлгийдөн авсан Нара маань төрөхөөсөө өмнө амжиж жирэмсэний зураг авалтуудаа янз бүрээр гоё гоёоор авхуулжээ. Жирэмсэний дэлхийн мисс гэж байдаг бол түүнд оролцвол Нара нь нээх нүүр улайлгахааргүйл хүүхэн байсан юм байна ш дээ хэмээн сошиал хуудаснаа үзэсгэлэнтэй зургуудаа хуваалцсан билээ.

Тэрээр мөн хэдэхдээ “Өмнөх жирэмслэлт дээрээ айж ичиж , нөхөргүй байж зургаа даруулаад яахавдээ хэмээн гэм хийсэн хүн мэт нэрэлхэж , хэл амнаас айн гэртээ бүгэн утсан дээрээ л ганц даруухан зураг эгчээрээ даруулж билээ. Миний хөөрхөн жирэмсэн бүсгүйчүүдийн маань амьдралд юу ч тохиолдсон бай хамаагүй ийм нандин мөчөө зураг болгон мөнхөлж хадгалаарай гэж үнэхээр хэлмээр байна” хэмээн захисан байна.

8 , 9 жилийн өмнөх үедээ ингэж гоё зургаа даруулсан бол өшөө л залуу , илүү үзэсгэлэнтэй харагдах байсан байхдаа хэмээн өөрийн сэтгэгдэлээ үлдээжээ. Тэрээр жирэмсэний зураг авалтын газраа “Like Photo Studio” хэмээх студийг сонгожээ. Нара маань маш үзэсгэлэнтэй харагдаж байна.

Орчлон дээр орь ганцаараа жирэмсэлсэн мэт байн байн жирэмсэний зургаа оруулсанд Уучлаарай хэмээн бас нэг зургаа хуваалцжээ. Фэйсбүүк гэдэг зөвхөн бусдад түгээх , хуваалцах ганц өгөгдөлтэй зүйл биш шинэ цагийн өдрийн тэмдэглэл юмдаа. Тэрээр дахиад төрөхийн өмнө авхуулсан хэдэн зургаараа нэг хэсэгтээ л нүүр номоо чимнэ шүү хэмээжээ.

Нара маань үнэхээр л энэ мөчөө хадгалж мөнхөлж авахын тулд сэтгэл гаргажээ. Амьдралд эцэстээ дурсамж л үлддэг