
Ажлын анкетан дээр хамаатнуудын цалин , найз нөхдийн талаарх мэдээлэл хэрэгтэй юу?
Саяхан ажил хайгаад явж буй нэгэн Монголын томоохон компаниудын нэгэд тооцогдох компанид очоод анкет бөглөхөд доорхи зурган дээрх утгагүй анкет байгаа тухай сошиалд бухимдангуй зургийг нь тавьжээ. Энэхүү анкетан дээр ам бүл болон садан төрлийн сарын цалингийн хэмжээ , мөн дотны найзуудын талаарх мэдээллийг бичих шаардлагатай байгаа нь хачирхалтай.

Ажил горилогчийн хамаатнуудых нь цалин ер нь юунд хэрэгтэй юм бол. Арай л хувийн нууцад бүдүүлгээр халдаж байгаа мэт санагдлаа. Хүний нөөцийн менежмент манай улсад нэг үеээ бодвол хөгжиж байгаа ч зарим нэг компаниудын хөгжил нөгөө гурван үеийн намтар нэхдэг түвшиндээ яваа бололтой. Албан ёсны анкет нь ийм байхад ажлын ярилцлага нь ямархуу явагддаг бол гэж бодлоо. Ажлын ярилцлагыг хийж буй ажилтан нь бүдүүлэг , мэргэжлийн бус байна хэмээх шүүмжлэлүүд нэр сэр сошиалаар харагдаад л байдаг. Ажил горилогчийг эвгүй байдалд оруулах асуулт мөн яг ямар ач холбогдолтой юм болоо гээд гайхмаар асуултууд их асуудаг гэх шүүмжлэлүүд сошиалд хүмүүсийн бухимдангуй бичсэн комментуудаас их харагддаг. Анкет бөглөх процесс , ажлын ярилцлага бол их чухал зүйл. Тухайн компанийн менежментийн нүүр царайг илтгэх нэгэн хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл тухайн компанийн менежментийн талаарх анхны сэтгэгдэл тэр хүнд шууд л үлддэг. Тэгэхээр хүний нөөцийн менежерүүд минээ компанийнхаа нүүр царай , компанийнхаа нэр хүндийг бодон хүн ажилд авах процессийн хамгийн эхний үе шат болох анкет , ажлын ярилцлагандаа сэтгэл гарган , мэргэжлийн хандаж байгаарай гэж хүсмээр байна.