МУГЖ У.Уранчимэгийн залуу насны ховор зурагнуудаас

Нэгэн цагт УДЭТ-аар овоглон, хэр чадварлаг жүжигчин болохоо мэдрүүлсэн МУГЖ У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшны ерөнхий захирлаар ажиллаж байгаа.

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Алганд нуугдсан эрдэнэ”, “Миний нууц”, “Зүрхээр наадагч”, “Ноён эмэгтэй” зэрэг уран бүтээлүүдээрээ дамжуулан эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудал, шударга бусаар нийгмийн золиос болж буй байдал зэрэг хүчирхийл.лийн эсрэг хүчтэй дугарч, тухайн сэдвийг хөндөж чаддаг хөдөлмөрч, хүчирхэг эмэгтэй билээ. Уран бүтээлдээ ч тэр , амьдрал дээрээ ч дайчин, шаргуу зангаа бататган харуулдаг нэгэн

Өдгөө 50 хүрж байгаа ч 30 настай бүсгүйгээс дутахааргүй харагддаг нэгэн. Сүүлийн 10 гаруй жил фитнессээр хичээллэж байгаа аж. Түүний гоолиг сайхан биеийн нууц хөдөлгөөнөөс гадна эрүүл зөв хооллолт. Мөн үүн дээр нэмэгдэн залуу хүмүүсийн эрч хүч энерги , хүсэл тэмүүлэл нь түүнд цэнэг өгдөг хэмээн нэгэн ярилцлагандаа дурьджээ. Тэрээр эцэг эхээс наймуулаа ба доороосоо 3 дахь охин нь болж төржээ. Харин өөрөө Анударь гэх нэг охинтой ба охин нь өдгөө 25 настай ээжийгээ дуурайсан хөдөлгөөнтэй, хөөрхөн охин бий. Ингээд та бүхэндээ Урнаагийнхаа залуу насны зурагнуудаас хуваалцая