
НАРА: Өмнөх жирэмслэлт дээрээ нөхөргүй байж зургаа даруулаад яахавдээ хэмээн гэм хийсэн хүн мэт нэрэлхэж байсандаа харамсдаг
“Жирэмсэний дэлхийн мисс гэж байдаг бол түүнд оролцвол нээх нүүр улайлгахааргүйл хүүхэн байсан юм байна ш дээ муу Нара нь” хэмээн сошиал хуудаснаа энэхүү үзэсгэлэнтэй зургаа нийтэлжээ.

Тэрээр сэтгэгдэлээ үлдээхдээ: Өмнөх жирэмслэлт дээрээ айж ичиж , нөхөргүй байж зургаа даруулаад яахавдээ хэмээн гэм хийсэн хүн мэт нэрэлхэж , хэл амнаас айн гэртээ бүгэн ийм зураг байтугай утсан дээрээ л ганц даруухан зураг эгчээрээ даруулж билээ. Миний хөөрхөн жирэмсэн бүсгүйчүүдийн маань амьдралд юу ч тохиолдсон бай хамаагүй ийм нандин мөчөө зураг болгон мөнхөлж хадгалаарай гэж захимаар байна.

Найм , есөн жилийн өмнөх үедээ ингэж гоё зургаа даруулсан бол өшөө л залуу үзэсгэлэнтэй харагдах байсан байхдаа хэмээн өөрийн сэтгэгдэлээ үлдээжээ. Тэрээр жирэмсэний зураг авалтын студиэрээ “Like Photo Studio”-г сонгожээ. Нара маань маш үзэсгэлэнтэй харагдаж байна. Нара-даа Эрүүл энх амаржихийг ерөөе. Гэр бүлд нь бүхий л сайхан бүхнийг хүсье