
НАРА маань жирэмсэний зураг авалтаа хийлгээд бөөн баяр
Эмэгтэй хүний хувьд хүүхэд төрүүлэх үе хамгийн жаргалтай үе гэж хэлж болох байх. Энэ сайхан мэдрэмжээ тодотгон дурсамж болгон үлдээхэд жирэмсэн үеийнхээ зургийг дарж үлдээнэ гэдэг их чухал зүйл.

Сүүлийн үед эмэгтэйчүүд маань энэ тал дээр их мэдрэмжтэй болсон билээ. Тэгвэл Нара маань амжаад өнөөдөр зургаа авхуулжээ. Тэрээр бөөн л аз жаргалтай, үзэсгэлэнтэй харагдаж байна. Эмэгтэй хүн жаргалтай үедээ хамгийн үзэсгэлэнтэй харагддаг.

Нара маань зургийн студиэрээ “Like photo studio”-ийг сонгожээ. Тэрээр их сэтгэл ханамжтай байгаагаа өөрийн сошиал хуудаснаа хуваалцсан байна. Нарадаа эрүүл энх амаржихийг ерөөе
