
МУГЖ Н.БАТЦЭЦЭГИЙН ЗАЛУУ ҮЕИЙН ЗУРГУУДААС
Монгол улсын гавъяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг нь 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага дунд сургууль төгссөний дараа 1974-1979 онд МУИС-ийн Орос хэлний багш орчуулагч мэргэжлээр төгсөж улмаар 1979 оноос Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажиллаж , 1982 онд мэргэжлийн жүжигчин болсон төдийгүй 2000 оноос “Монголжин” театр байгуулж захирлаар нь ажилласан.

Н. Батцэцэг нь 1975 онд “Эх бүрдийн домог” кинонд Нарангарвуугын дүрийг чадварлаг сайн гаргаснаар үзэгчдийн сэтгэлийг татаж олны хайртай жүжигчин болох зам нь нээгджээ. Тэрээр Монгол кино үйлдвэрийн нэрийн хуудсаар бүтээгдсэн нилээд кинонд тоглосноос гадна гадаад орны кинонуудыг монгол хэл дээр хөрвүүлэх болон өөрийн орны олон киноны дууг оруулахад авъяас чадлаа зориулж, тэрхүү ажилд гаршсан туршлагатай жүжигчин болсон юм.

Алаг нүд, мэнгэ, сайхан инээмсэглэл, олон сайхан киноны дүрээр бидний сэтгэл зүрхэнд хоногшсон үзэсгэлэнтэй бүсгүй , МУГЖ Н.Батцэцэг эгчийнхээ залуу үеийн зургуудаас хуваалцаж байна.

Тэрээр нэгэн ярилцлагандаа “Би лапшанд их дуртай. Манай нөхөр намайг ажлаас ирэх дөхөхөөр хоолныхоо гурилаа хийх үү? гээд л хэд хэд залгана. Би үүнийг нь маш их үгүйлж байна даа. Тэр л хайр, тэр бол халамж…” гэж хоолой зангируулан ярьж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: mongol-kini.mn