
Арван жилийн хүүхдүүд электрон тамхины нөлөөтэй болж байна
Өнөө үед ахлах сургуулийн 9 сурагч тутмын нэгээс дээш нь электрон там.хи тогтмол хэрэглэдэг гэсэн судалгаа гаржээ. Тэд электрон там.хи авч явах нь ихэсч тэдний дунд үүнийг хэрэглэх нь догь харагддаг гэх бодолтой болцгоож байна. Хуулиндаа бол 21 ба түүнээс дээш насны хүнд иргэний үнэмлэх шалган худалдаалах ёстой ч насанд хүрсэн хүн насанд хүр.ээгүй хүнд үүнийг дамнан худалдах нь энгийн зүйл болж. Хэдий там.хины донтол.тоос гаргадаг гэх боловч там.хи татдаггүй хүн ч гэсэн үүнийг хэрэглэх болсон.

Электрон там.хи хэрэглэх нь там.хи татахаас ч илүү хор нөлөөтэй байж болно. Учир нь электрон там.хи нь маш олон төрлийн амттай тул татах давтамж нь янжуур там.хинаас их ба өсвөр насныхны тархины хөгжилд хортой нөлөө үзүүлж никотиноос гадна хавдар үүсгэдэг химийн бодисууд, хүнд метал бусад нэмэлт бодисууд уур хэлбэрээр агуулагдаж уушигны гүнрүү ордог. Мөн электрон там.хины зайн хураагуур нь гал түймэр, дэлбэрэлт үүсгэх магадлалтай мөн электрон там.хины шингэнийг залгих, амьсгалах эсвэл шингээх замаар никотины хурц хордлогод орж болзошгүй.

Мөн манай улсад электрон там.хины импортны татвар янжуур там.хины татвараас хэд дахин бага авдаг ба цаашдаа энэ бизнес улам өргөжих магадлалтай тул эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавин эрүүл мэндэд нь анхаарна уу