Охиныхоо төлөө 47 жилийн турш эрэгтэй хүний дүрд хувиран хүнд хүчир ажил хийж мөнгө олдог байжээ

Гэр бүлээ тэжээхийн тулд 47 жил эрэгтэй хүний хувцас өмссөн Египет эмэгтэй 65 насандаа улсынхаа ерөнхийлөгчөөс шагнал хүртжээ. Сиса Жабир Абу Даух залуудаа жирэмсэн байхдаа нөхрөө алдаж ийнхүү охиноо ганцаараа тэжээхээс өөр аргагүйд хүрсэн байна.

Охиноо төрүүлсэний дараа тэр ядууралд нэрвэгдэж тухайн нутгийнхаа сэтгэлгээний онцлогоос хамаарч эмэгтэй хүн учраас түүнд ажил олдохгүй байв. Аргаа барсан тэрээр эрэгтэй хүний хувцас өмсөж янз бүрийн хүнд хүчир ажил хийж охиноо тэжээхээр шийдсэн байна.

Абу Даух Египет эрчүүдийн уламжлалт урт Араб дээл өмсөж ийнхүү хамгийн хүнд , бохир ажилуудыг 47 жилийн турш хийжээ. Өөрийгөө мэдэгдүүлэхгүйн тулд гэрээсээ хол хөрш хотуудад очиж ажилладаг байв. Тухайлбал тоосго зөөх, барилгын ажил зэргийг хийдэг байжээ.Сүүлийн жилүүддээ тэр барилгын ажилаа сольж төрөлх хотдоо гутал цэвэрлэдэг болжээ.

Цаг хугацааны аясад хөршүүд нь түүнийг мэдэж улмаар засгийн газар мэдсэнээр түүнийг шийтгэх бус харин “Хамгийн баатарлаг ээж” гэх шагналыг өгсөн байна. Шагнал гардуулах ёслол дээрээ тэр эрэгтэй хувцасаа өмсөөд ирсэн байна. Настай эмэгтэй Ерөнхийлөгчөөсөө ийм шагнал авч байгаадаа их баярласан ба мөн ганц охиндоо гэр гуйсан ажээ.

Олон жил эрэгтэй хүний хувцас өмссөн учраас түүндээ дасаж эмэгтэй хүний хувцас одоо өмсөж чаддаггүй аж. Учир нь эрэгтэй хүний хувцас түүнд их тухтай байдаг хэмээн хэлсэн байна. Одоо тэрээр өөрийн гэсэн лангуутай болж сайхан амьдарч байгаа ажээ.

Эх хүн үрийнхээ төлөө ямар их хүчтэй , зоригтой байдгийг харуулсан энэхүү түүх таньд таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна