
“Зочид буудлын эзэн” киноны гол дүрийн 2 эмэгтэй 20 жилийн дараа
2001 онд бүтээгдсэн Өмнөд Солонгосын олон ангит энэхүү киног та санаж байна уу?

Киноны дуу , үйл явдал, дүрүүд гээд таньд нэг л дотно санагдаж буй бизээ. Тус кинонд Bae Yong-joon, Song Yun-ah, Kim Seung-woo болон Song Hye-kyo гэх алдартай жүжигчид тоглосон юм. Сөүлийн дээд зэрэглэлийн зочид буудлын ажилтнуудын ажиллах хэв маяг, өрсөлдөөн, энэ салбарын ажилтнуудын аз жаргал сайн сайхныг харуулахаас гадна хоёр төрлийн хайр дурлалыг голчлон харуулсан 20 ангит кино юм.


Анх 2002 онд тус кино нь манай улсад гарч байсан ба манай улсад анх гарч байсан Солонгосын олон ангит кинонуудын нэг билээ. Ингээд энэхүү кинонд тоглож байсан гол дүрийн хоёр эмэгтэйн 20 жилийн дараах зургуудыг хүргэе.
Seo Jin Young-ийн дүрд тоглосон Song Yoon Ah



Kim Yun Hee-ийн дүрд тоглосон Song Hye Kyo




Үнэхээр нас бол тоо гэгчийг харуулж буй төгс гоо үзэсгэлэнгүүд юмаа