Мэдлэг , ур чадвар, гоо үзэсгэлэн хосолсон Жүжигчин , Мисс А.Баярцэцэг

“Дэлхийн мисс” тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, манай улсын хамгийн дээд амжилтыг гаргаж байсан мисс бүсгүй А.Баярцэцэг маань загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. Монголынхоо болон гадаадын хэд хэдэн кинонд дүр бүтээсэн гэдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр “Хөхөө”, “Ээж хадны домог”, “Хөх тавилан” , “Явуулын хүн” зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг. Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм. Тэр англи, франц, испани хэлтэй.

Мисс, жүжигчин А.Баярцэцэг өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж жилийн өмнө жүжигчний мэргэжлээр гадаадад суралцаад ирсэн. Тэрбээр Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж, амжилттай төгссөн. Мөн Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болоод амжсан билээ.

Эх орондоо ирээд удаагүй байгаа авьяаслаг бүсгүй маань “Сити” их сургуулийн Урлагийн сургуулийн багшаар ажиллаж байгаа билээ.

Мэдлэг чадвартай гоо бүсгүйнхээ боловсрол , бүтээлүүдүүдийг нэгтгээд товчхон дурьдвал:

ШУТИС, Испанийн Мурсиагийн их сургууль , Өмнөд Африкийн Дурбан хотын Манкосагийн их сургуульд тус тус суралцаж төгссөн

Их Британийн Эзэн хааны Драмын төв сургуульд кино жүжигчин мэргэжлээр Магистр хамгаалсан.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд-1” олон улсын кино бүтээгчдийн наадмыг санаачлан хэрэгжүүлсэн.

Netflix-ийн Marco Polo , Amazon студийн The Power цуврал зэрэг олон улсын болон дотоодын олон арван кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн.

Урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн тэнхимд Продюсинг , Шоу бизнес, Зохиолын задаргаа зэрэг хичээлүүдийг зааж байгаа ажээ.

Мэдлэг боловсрол, ур чадвар , гоо үзэсгэлэн хосолсон сайхан бүсгүйдээ Эх орныхоо нэрийг дуурсган хөдөлмөрлөж яваад Баярлалаа