
Malena киногоор алдаршсан Monica Belluci-ийн охин
Эмэгтэй хүн хэт үзэсгэлэнтэй төрөх нь ихэвчлэн амьдралд нь гай зовлон, урвалт, худал хуурмагийг авчирдаг бичигдээгүй гашуун хууль бий. Malena кинон дээр Malena-г эрчүүд түүнийг шүлсээ гоожуулан харж байхад, эмэгтэйчүүд шүлсээ үсчүүлэн муулж байдаг. Малена бүх эрчүүдийн шунал хүслийг, бүх эмэгтэйчүүдийн атаархал зэвүүцлийг төрүүлдэг
Малена киноны найруулагч киноныхоо нээлтэн дээр хэлэхдээ:”УХААНТАЙ хvн миний ЭНЭ киноноос ЭМЭГТЭЙ хvн гэдэг ямар эмзэгхэн болохыг МЭДЭРЧ хайртай эмэгтэйгээ БУСДААС харамлаж хайрлаж энэрэхгvй бол яаж АЛДАЖ болдогийг ОЙЛГОХ болно. Харин ТЭНЭГҮҮД нь Monica Bellucci-г маань шөнөжин ЗҮҮДЛЭЖ хонох байх” гээд инээж байсан юм гэнэ лээ

Моника Беллучигийн өөгүй төгс гоо үзэсгэлэнгээс гадна түүний харц нь Маленагийн дүрд үнэхээр сайн тохирсон юм шиг. Ганцаардаж гунигласан мөртлөө ганцаараа байж чадна гэсэн өөртөө итгэж хүчилсэн хүчирхэг харц. Маленагийн дүрийг гайхалтай бүтээсэн үзэсгэлэнт Жүжигчин Monica Belluci-ийн охин нь түүний гоо үзэсгэлэнг гайхалтай өвөлжээ.

Түүний охинг Deva Cassel гэдэг ба 2004 оны 9 сард Итали хотноо төрсөн. Франц , Италийн чадварлаг загвар өмсөгч болжээ. Тэрээр аав Vincent Cassel болон ээж Monica Bellucci-н охин гэдгээрээ Италид алдартай нэгэн юм.

Түүний өндөр 167см. Жин нь: 55кг. Түүний инстаграмм хаягийг 500,000 гаруй хүн дагадаг. Deva Cassel охин маань 14 наснаасаа загвар өмссөн юм. Түүний аав ээж охиноо бага наснаас нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс хол байлгахыг хичээсэн ч яалтачгүйл охин нь нэрд гаржээ.

Олон алдартай сэтгүүл , брэндүүдийн нүүр царай болж түүний карьер маш хурдацтай өсөж байгаа билээ. Ээжийнхээ гоо үзэсгэлэнг үргэлжлүүлсэн Deva Cassel охины сүүлийн үеийн зургуудаас хуваалцлаа







