Yeprem-ийн өвөрмөц загварын ээмэгнүүд

Гоёл чимэглэлийн уламжлалт хэлбэр , хэв маягаас зайлсхийж өвөрмөц хэлбэр дизайнтай бүтээлүүдийг урладаг брэнд бол яах аргагүй Yeprem юм. Өмнөх нийтлэлүүдээрээ энэхүү брэндийн бугуйн цаг, бугуйвчийг танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаад энэ брэндийн ээмэгнүүдээс толилуулж байна.

Үүсгэн байгуулагч Yeprem Chakardemian нь 1964 онд буюу 15 наснаасаа эхлүүлсэн энэхүү брэнд нь одоо олон улсын хэмжээнд өргөжсөн томоохон брэнд юм. Түүний гэр бүл болох John, Loutfic болон Virna нар үүсгэн байгуулагийнхаа алсын харааг үргэлжлүүлэн Yeprem брэндээр үнэт эдлэлийн салбарт хувьсгал хийсээр байна.