
Pomellato брэндийн “ХИЛЭН ЗАНГИА” нэртэй хүзүүний зүүлт
Pomellato-ийн “LA GIOIA di Pomellato-2022” коллекцид орсон дараах ХИЛЭН ЗАНГИА нэртэй бүтээл нь 1940-өөд оны үнэт эдлэлийн хэв маягийн нэгэн төлөөллийг орчин үед буулгаж буй загвар юм.

Хүзүүнд эргэлдэх энэхүү уянт хатан бүтэцтэй яг л хилэн материал мэт зөөлөн хүзүүний зүүлт нь Pomellato брэндийн гинж сүлжин урлах нарийн технологийг нь харуулж байна.

Доош унжих 2 унжлага нь Очир эрдэнэ болон Анар чулуу зэргээр урласан ажээ. Энэхүү гайхалтай бүтээлийг Pomellato брэнд гараар урласан байна.