
MARIE MAS-ийн LUMINOUS LINES нэртэй коллекци
Marie Mas хэмээх үнэт эдлэлийн брэндийн Ахлах загвар зохион бүтээгч, Гүйцэтгэх захирал болох Marie Cabirou нь саяхан буюу 2022 оны 7-р сард Luminous lines хэмээх нэртэй гайхалтай гоо үзэсгэлэнтэй коллекцио гаргалаа.

Нар жаргах үед хүний бие дээр үүсдэг сүүдрээс санаа авч загвар зохион бүтээгч маань очир эрдэнэн шугамаар биеийн хэсгүүдийг тодруулжээ.

Одоо 33 настай Marie Cabirou 15 жилийн өмнө гоёл чимэглэл, үнэт эдлэлийн карьераа эхлүүлэхээр Парисыг зорьж байжээ. Бага наснаасаа эмээгээсээ зурах, урлах , загвар зохион бүтээх ур чадварыг авч төрөлх хот Францын Aveyron хотноо үнэт эдлэл, аксессуар хэрэгсэлийн дизайны чиглэлээр мэргэжил эзэмшсэн.

Тэрээр хэлэхдээ: “Би үргэлж дизайнер болохыг мөрөөддөг байсан. Энэ миний ДНХ-ний маань нэг хэсэг юмшиг санагддаг” хэмээжээ.Тэрээр багадаа аливаа зүйлсийн хэрхэн яаж ажилладаг , хэрхэн бүтээгдсэн , цаад дизайныг нь үргэлж сонирхдог байсан байна.

Dior брэндийн үнэт эдлэлийн хэлтэст ажиллаж байхдаа үнэт эдлэл урлах явцад үнэхээр их дурлаж байжээ. Dior- 3 жил ажиллаад ур чадвараа дээшлүүлсэний дараа зоригтой алхам хийж ийнхүү өөрийн брэндээ бий болгохоор шийдэж байжээ

Marie Cabirou өөрийн брэндийн гол мөн чанарыг “ХӨДӨЛГӨӨН” гэсэн нэг үгээр тодорхойлсон байдаг. Тэрээр хэлэхдээ: миний хэв маяг, миний хийдэг ажлын ДНХ нь үргэлж хөдөлгөөнтэй холбоотой байдаг, би үүнийг хамгийн минималист хэсэг болгохыг хичээдэг хэмээжээ.

Тэрээр хамгийн сүүлд гаргасан энэхүү коллекцио нар жаргах үед хүний биен дээр бий болох сүүдэрт тулгуурлаж хүний биеийн муруй хэлбэрийн байгалийн гоо сайхныг илтгэхийг хичээсэн ажээ. Өөрөөр хэлбэл хүний эгэмний хэсгийн ясны муруй , чихний муруй гэх мэт хүний биеийн муруй хэсгүүд өдөр анзаарагдахгүй ч орой нар жаргахад сүүдэрлэн тодроход энэхүү үнэт эдлэл нь таны байгалийн гоо үзэсгэлэнг хамгийн үзэсгэлэнтэй гэрэлд харуулдаг байна.