Сорьц гэж юу вэ ? Мөн Carat болон Karat-ийн ялгаа

Үнэт эдлэлээ зөв сонгоход карат гэдэг ойлголтыг сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ каратын тухай багахан тайлбар , зөвлөгөө өгье. Ерөнхийдээ сорьц гэдэг нь аливаа үнэт эдлэл биетийг 1000 тэнцүү хэсэгт хуваагаад хэдэн хэсгийг нь үнэт метал эзэлж байгааг сорьц гэнэ. Жишээ нь цэвэр алт бол 999 сорьцтой гэж үздэг. Харин карат гэж юу вэ? Карат гэдэг үг ижил дуудлагатай сонсогдож байгаа боловч 2 өөрөөр бичигдэж , 2 утгыг илэрхийлдэг.

1 . Үнэт эдлэл тань үнэт металиар хийгдсэн бөгөөд Karat буюу k үсгээр тэмдэглэгдсэн байвал энэ нь тухайн үнэт эдлэлийн сорьцыг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэдэх монетоор хийгдсэн үнэт эдлэл байлаа гэж бодоход монетийн сорьц 14k байдаг ба энэ нь алтны орц 58.5 хувь орж байгаа хэмжигдэхүүн юм. Эсвэл 14к алттай гэж хэлэхээс гадна алт 58.5 хувь орсон учраас 585-ын сорьцтой ч гэж нэрлэж болно. Ерөнхийдөө алтны орц гээд ойлгочихож болно. 100 хувь алтны орцтой буюу цэвэр алтаар хийгдсэн бол энэ нь 24к гэсэн хэмжигдэхүүнтэй тэнцдэг. 24к гэж хэлэхээс гадна 999 (99.9%) сорьцтой ч гэж хэлж болно. 18к гэдэг нь 75 хувийн алтны орцтой, 12к гэдэг нь 50 хувь алтны орцтой тэнцдэг. Карат их байх тусам таны үнэт эдлэлд алтны орц их байна аа гэсэн үг

2 . Харин үнэт эдлэл тань үнэт чулуугаар хийгдсэн бөгөөд carat буюу ct гэж тэмдэглэгдсэн бол энэ нь тухайн үнэт чулууны жинг илэрхийлж байгаа юм. 1сt нь 200 мг-тай тэнцдэг. Харин зөвхөн Их Британи, Австралид эсрэгээрээ алтны орцыг ихэвчлэн ct-р хэмждэг байна.

Монетны тухай

585 сорьцтой алтан эдлэлийг “монет” гэж нэрлэдэг. 585 сорьцтой алтны хайлшинд алт 58.5 хувь, зэс, мөнгө хоёр нийлээд 41.5 хувийг эзэлдэг бөгөөд хайлшны өнгө зэс, мөнгө хоёрын агуулгыг хэрхэн хийснээс шалтгаалан улбар шаргалаас ногоон шаргал болтлоо 15 өнгийн хувирал өгдөг.

Цагаан алтны тухай

Цагаан алтаар үнэт эдлэл хийхийн тулд Цэвэр алтыг мөнгө, паллади зэрэг цагаан металлуудтай хольсон байдаг. Цагаан алтны карат нь 18К бөгөөд алт 75% алт агуулдаг. Цагаан алтны гол түлхүүр нь родийгоор бүрэх явдал юм. Цэвэр алт бол гүн шар өнгөтэй цагаан металлаар холилдсон ч гэсэн “цагаанаас цагаан” болгохын тулд нэмэлт зүйл хэрэгтэй. Цагаан алтыг жинхэнэ гялалзуулахын тулд үнэт эдлэлийг Родиум хэмээх цагаан металлаар бүрсэн байдаг. Родий ялтас нь цаг хугацааны явцад элэгдэж, доор нь байгаа цагаан алтны жинхэнэ өнгө гарж ирнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ процесс нь та үнэт эдлэлийг хэр олон удаа зүүхээс хамаарна. Сайн мэдээ гэвэл та үнэт эдлэлээ аль ч алт мөнгөний дарханд очоод родиумаар бүрүүлэх боломжтой бөгөөд харьцангуй хямд байдаг. Сарнайн ягаан, улаан өнгөтэй алт нь мөн адил 18к буюу 75% алтны орцтой ч бусад хайлшаа буюу зэсийг илүү их хийж улаан эсвэл “ягаан” өнгө гаргадаг.

Мөнгөн эдлэлийн тухай

Мөнгөн эдлэл 925 гэсэн сорьц байдаг. Энэ нь 92.5% нь мөнгө орсон 7.5% нь бусад метал орсон гэсэн үг. Мөнгө нь маш зөөлөн учир дангаар нь ашиглахад хэврэг байдаг учир хатуулагыг нэмэх зорилготой бусад металаас бага зэрэг хольдог байна.