
Ninnos гар урлалын ARMLET CHAINS
Гарын гоёл гэдэг зөвхөн хуруу, бугуй хэсгээр хязгаарлагдахаа аль хэдийнээ больжээ. Энэ удаад гарын дээд хэсгээр буюу тохойноос дээш хэсгээр зүүгддэг гоёл бүтээдэг нэгэн төлөөллийг танилцуулъя


Ninnos хэмээх нэртэй гар урлалын энэхүү брэндийг Nino Narimanidze гэх бүсгүй анх үүсгэн байгуулсан юм.



Амьдралынхаа ихэнх хугацааг Египетэд өнгөрүүлсэн тэрээр Ойрхи Дорнодын гоёл үнэт эдлэлийн соёлыг өөрийн нүдээр үзэж энэ бүхнээс өөрийнхөө бүтээлээ хийх урам зоригоо авдаг хэмээжээ



Тэр бүтээлүүддээ урлагийн гоо зүй болон нарийн ширийн техникийг хослуулахыг зорьдог хэмээжээ.


Чанартай гар хийцийн бүтээлүүдээ боломжийн үнээр хэрэглэгчиддээ хүргэх нь түүний зорилго юм


Түгээмэл биш онцгой содон төрлийн гоё чимэглэл гараараа уралдаг энэхүү бүсгүйн талаар танилцуулъя. Nino Narimanidze нь 1982 онд Бүгд найрамдах Гүрж улсын Tbilisi хотын Урлагийн академийг төгссөн



Түүний бүтээлүүд Турк , Орос, Болгар , Египет, АНУ , Араб зэрэг улсуудад аль хэдийнээ танигджээ.


Nino Narimanidze 16 жилийн турш Египет улсад оюутнуудад Урлагийн чиглэлээр хичээл заасан ажээ. Тэрээр янз бүрийн насны ангилалд академик зураг , уран зураг , уран баримал , хөрөг зураг гэх мэт урлагийн үндсийг заадаг профессорын зэрэглэлийн хүн юм


Тэрээр ийнхүү урлагийн боловсролын салбарт гаргасан амжилтынхаа хажуугаар ийнхүү өөрийн загварын гоёлуудаа бүтээсээр ирсэн юм.


Харин одоо Nino Narimanidze нь California дахь хэд хэдэн урлагийн студид багшлахын зэрэгцээ өөрийн бүтээлүүдээ бүтээсээр байна



