Fioretto-ийн бээлийнүүд

Fioretto бол орчин үеийн дэгжин , загварлаг арьсан эдлэлийн брэнд юм.

Энэхүү брэндийг үүсгэн байгуулагч нь 1990-ээд онд Москва хотноо арьсан бээлийний үйлдвэрлэлээр эхлүүлж байжээ.

Тэр үедээ алсын хараагаа маш холоор төсөөлж , зоригтой шийдвэр гарган ийнхүү брэндээ эхлүүлж байсан түүхтэй

Шинэлэг загвар бүхий арьсан бээлий зохион бүтээх шинэ арга замыг судалж , зах зээлээ илүү өргөн орон зайтай болгон өргөжүүлж чадсан брэнд юм

Олон жилийн хөдөлмөр нь Fioretto бээлийг залуу үеийхэний дунд илүү түгээмэл болгож түүнчлэн бээлий өмсөх соёл дахин мода болж байна.

Fioretto-ийн алсын хараа, зорилго бол хамгийн сүүлийн үеийн сэтгэл татам загваруудыг бүтээхийн зэрэгцээ онцгой чанар, үнэ цэнийг үйлчлүүлэгчдээ өгөх хэмээжээ

“Бид таны хувцасны шүүгээнд өөрийн хэв маягаа тодруулах савхин бээлийний сонголтуудаар орших болно” хэмээн уриа үгээ тодорхойлжээ

Өөрийн үйлчлүүлэгчид буюу худалдан авагч нарыгаа хаана ч хамгийн сайхнаар харагдуулахыг эрмэлздэг тул загвар зохион бүтээгч нартаа маш онцгой ач холбогдол өгдөг хэмээжээ