Та чанартай брэндүүдийн хумсны бөгжнүүд хэр сонирхох вэ?

Та бүхэндээ хумсны бөгжний дараах 3 брэндийг танилцуулъя. Эдгээр брэндүүд нь чанартай металан хийцтэй төдийгүй маш загварлаг болохыг дараах зургуудаас харна уу

1. Siberia with love брэндийн хумсны бөгж

Энэхүү брэнд нь Орос , Якутын загвар ба манайх оруулж ирж байсан билээ.

Металийн хувьд цэвэр мөнгөөр хийгддэг. Давуу тал мэдээж чанартай , загварлаг хийцтэй. Харин сул талын хувьд хуруу хөдөлгөөн ихтэй үед сугарчих гээд байдаг талтай.

2. MAM брэндийн хумсны бөгжнүүд

MAM брэнд бол 2014 онд Jordi Enrique Albert , Anthya Tirado нар үүсгэн байгуулж байсан брэнд юм. Тэд өвөрмөц , хувьсал болсон загвар бүхий чих , хүзүү, нүүр , хөл , гарын үнэт эдлэлүүдийг зохион бүтээдэг бөгөөд түүний нэг нь энэхүү хумсны бөгж юм

Металын хувьд мөн цэвэр мөнгөөр хийгддэг.

3. Unistella брэндийн хумсны бөгжнүүд

Unistella брэнд бол Park Eun Kyung хэмээх бүсгүйн үүсгэн байгуулсан Өмнөд Солонгосын алдартай брэнд юм. Тэрээр хумсны артист бөгөөд 2014 онд анх хумс заслын салоноор нээгдэж одоо бол Солонгостоо бараг хамгийн алдартай хумсны салон гэж хэлж болохоор билээ

Хийцлэлийн хувьд цэвэр мөнгө дээр цэвэр шар болон цагаан алтан түрхэцтэй юм. Энэхүү брэндийн хумсны гоёлууд маш загварлаг төдийгүй маш чанартай тиймдээ ч их үнэтэй талдаа

Хэрвээ чанартай бөгөөд ийм загварлаг хумсны бөгжнүүд Монголд оруулж ирвэл хэр их хүн сонирхох бол. Та сонирхож , дэмжиж байгаа бол share , comment бичээрэй