
БЭЭЛИЙНИЙ “CORNELIA JAMES” БРЭНД
1939 онд Cornelia James гэх Дизайнер оюутан Нацистын дайралтаас зугтаан чемодан дүүрэн хувцастай Англид дүрвэгчээр ирсэн ба нэгэн өдөр Английн хатан хааны бээлийг урлах саналыг авсанаар алдар нэрийнхээ эхлэлийг тавьж байжээ. Дайны дараа дэлхий дахинд бээлий гэдэг зүйл загварын зайлшгүй байх хэрэгсэлийн нэг болж жинхэнэ мода болж байсан зүйл юм. Дайны хүнд үед Cornelia бээлийгээ олон төрлийн өнгөөр урлаж байсан нь дайны үеийн бараан өнгийн голдуу хувцасыг өнгөлөг болгон өөрчилж байсан юм. Vogue сэтгүүл Cornelia-г “the colour Queen of England” хэмээн өргөмжилж байсан бөгөөд Cornelia маш богино хугацаанд томоохон дэлгүүрүүдэд бээлийгээ нийлүүлдэг бизнесээ байгуулж чадсан юм.

1947 оны 11-р сард Гүнж Elizabeth болон Philip Mountbatten нар гэрлэсэн нь дайны дараах нам гүм уйтгарт хэмнэлийг тод өнгөөр чимсэн үйлд явдал болсон юм. Энэ үед Cornelia James-ийн өнгөлөг бээлийнүүд гүнжийн анхаарлыг татаж цаашлаад Гүнжийн даашинз болон зарим нэг хувцасыг урладаг байсан Norman Hartnell нь Cornelia James-д гүнжийн бээлийг байнгын урлаж байх саналыг тавьж байжээ.



1950-иад он бол бээлий үйлдвэрлэлийн хувьд алтан жилүүд байсан бөгөөд Cornelia олон арван машинистуудыг ажиллуулж дэлхийн өнцөг булан бүрт их дэлгүүр , загварын нэрийн дэлгүүрүүдийг дүүргэдэг бээлий хийдэг байв. Тухайн үед бээлий бол өдөр тутмын хувцаслалтын нэг хэсэг байв.


Энэ бүхэн 1960 оны үед эрс өөрчлөгдсөн юм. Тэр үед богино мини банзал моданд орж бээлийний зах зээл ганхаж байсан үе. Төрөлжүүлэх нь гол зүйл байсан бөгөөд Cornelia үүнийг хийж чадсан юм.




Бээлий гэдэг зүйл Cornelia-ийн хайр, амьдрал нь байсан юм. Тэр өөрийн охин болох Genevieve James-д энэ бүхнээ өвлүүлж үлдээсэн юм. Cornelia James-ийн бээлийнүүд дэлхийн шилдэг сэтгүүл , загварын редакцуудын зураг авалтуудад байнга оршсоор байна.






Энэхүү брэнд нь загварын томоохон газруудтай үргэлж ойр дотно харилцаатай байдаг нь тухайн брэндийн онцлог шинж чанарыг тодруулж өгдөг. Cornelia James брэнд одоо ч анх үүсгэн байгуулагчийнхаа хэрэглэж байсан механик тоног төхөөрөмжүүдийг хэрэглэдэг ба энэ нь маш сайн гүйцэтгэлийг өгсөн хэвээрээ л байгаа аж. Тэд бөөнөөр болон хэсэгчилж хийх сонирхолгүй байдаг бөгөөд хамт олон нь бээлийг эхнээс нь дуустал бээлий бүр дээр нэг бүрчлэн ажилладаг бөгөөд ингэснээр тэд бахархалтайгаар эзэнд нь бүтээлээ санал болгодог байна.







Тэд утас , даавуу гэх мэт бүх материалдаа чанарыг дээдэлдэг ба жишээ нь ноосон бээлий хийхдээ Австралийн Мерино хонины ноосоор хийсэн материалыг ашигладаг байна. Мерино төрлийн хонины ноос нь маш нарийн ширхэгтэй , бат бөх удаан эдэлгээтэй, маш сайн нөхөр сэргээгддэг хамгийн сайн сортын ноос юм. Ийнхүү олон жилийн түүхт бээлийний нэгэн гайхалтай брэндийг танилцууллаа.







