
MAM брэндийн шагайн гоёлууд
MAM брэндийг 2014 онд Jordi Enrique Albert , Anthya Tirado нар үүсгэн байгуулж байжээ. Тэд дизайн болон үйлдвэрлэлийн алсын хараагаа дэлхийн хэмжээнд бүтээхийг зорьж ийнхүү брэндээ эхлүүлсэн аж


Тэд шинэ чиглэл бүрийг өргөжүүлэн судалж өвөрмөц шинэлэг загвар бүхий чих , хүзүү, нүүр , хөл , гарын үнэт эдлэлүүдийг зохион бүтээсээр байна. Энэ нь хүн бүр өөр өөрийн гэсэн дүр төрхийг бий болгож , өөрийн гэсэн хэв маяг өвөрмөц шинэлэг төрхийг турших шинэ боломжийг өгч буй тэдний гайхалтай хувьсгал байсан юм. Өмнөх нийтлэлээр гарын гоёлуудынх нь зургуудаас хуваалцаж байсан бол энэ удаад хөлний буюу шагайн гоёлын зургуудыг сонирхуулж байна.



Тэдний одоогийн зорилго бол дагалдах хэрэгсэл , үнэт эдлэлийн зүүх , ашиглах арга барилыг үргэлжлүүлэн өөрчлөх явдал юм хэмээжээ.




Мөн тэдний нэгэн зорилго бол хүн бүрийн хувь хүний онцлогыг бүтээлч байдлаар өөрчлөх , судлах , сонголтыг эрх чөлөөтэй олгох , эрэгтэй эмэгтэй хүйсээр ялгаварлахгүй хүйсгүй төрлийн хувцас бүтээх зорилготой байгаа аж


Энэхүү брэндийн MIX & MATCH үзэл баримтлал нь таньд MAM брэндийн үнэт эдлэл бүрийг өөрийнхөөрөө зүүх боломжийг олгох зорилготой. MAM бол хүмүүсийн өөрийгөө гоёх дагалдах хэрэгсэлийн буюу тэр дундаа гоёл чимэглэл төрлийн үнэт эдлэлийн хэрэглээнд хувьсгал хийсэн брэнд юм.
