ХУВЦАС УУ , ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ ТӨРЛИЙН ҮНЭТ ЭДЛЭЛ ҮҮ?

Алдартнуудын 2021 оны Улаан хивсний ёслолын үеэр өмссөн зүйл, зүүсэн зүйлсээс хараа булаах 2 загвар бол яалтачгүй Супер модел Bella Hadid-ийн Schiaparelli-ийн “Алтан уушги” нэртэй хүзүүний зүүлт , Жүжигчин Elle Fanning-ийн аварга гинжин цамц зэрэг юм.

Bella Hadid-ийн Каннын кино наадам дээр зүүсэн энэхүү хүзүүний зүүлт таны үнэт эдлэлийн талаарх төсөөллийг арай нэг өөр нүдээр харуулж байгаа бизээ. Энэ гайхалтай бүтээл бол Daniel Roseberry-ийн бүтээл юм.

Гоёл чимэглэл буюу дагалдах хэрэгсэл нь өмссөн хувцасны загварыг илүү сайжруулах хамгийн сайн аргуудын нэг билээ. Тэгэхдээ Bella Hadid энэхүү зөвлөгөөг маш өндөрөөр биелүүлсэн мэт. Hadid-ийн цээжийг далдлах хэмжээний их нарийн хийцтэй харагдаж байна. Энэхүү загварыг хүний уушгинаас сэдэвлэн зохион бүтээсэн ба “Алтан уушги” нэртэй аж. Магадгүй сүүлийн үеийн тахалт өвчинтэй холбоотой ийнхүү загвар гаргасан байх гэсэн таамаглал нь олны анхаарлыг татаж байсан юм. Мөн хийцийн хувьд жигд бус гурван хэмжээст эффектийг тусгасан нь харах өнцгөөс хамааран өөрчлөгдөж харагддаг ажээ.

Америкийн жүжигчин Elle Fanning-ийн InStyle шагнал гардуулах ёслолын үеэр өмссөн аварга алтан гинжин цамц хүмүүст гайхалтай сэтгэгдэл үлдээсэн нь гарцаагүй. Техникийн хувьд гоёл чимэглэл төрлийн үнэт эдлэл биш харин өмсөж болох үнэт эдлэлийн урлаг юм.

Тэр хэвлийнхээ булчинг алтан гинжээр гялалзуулж байгаа мэт сайхан харагдаж байна. Энэхүү бүтээл нь Olivier Rousteing-ийн бүтээл ба Balmain’s Spring/Summer нэртэй коллекцод багтдаг ажээ. Elle Fanning-ийн энэхүү стилийг бүрдүүлэхэд өөрийнх нь стилист Samantha McMillen тусалсан ба оны шилдэг стилистээр тодорсон байна. Elle Fanning хэлэхдээ: “Samantha бол миний өдөр бүрийн оны шилдэг стилист юм. Бид 10жилийн турш хамтарч ажилласан. Тэр бол миний гэр бүлшиг минь хүн. Тэр үйлчлүүлэгч бүртээ хүндэтгэл хайрыг мэдрүүлж чаддаг” хэмээн өөрийн инстаграммдаа нийтэлжээ.