
YEPREM БРЭНДИЙН БУГУЙН ЦАГНУУД
1964 онд Yeprem Chakardemian ээжийнхээ өвлүүлсэн алтан бугуйвчнаас санаа авч , үнэт эдлэлийн салбарт гэр бүлийнхээ эзэнт гүрнийг байгуулах замаа эхлүүлж байжээ.


Yeprem 15 наснаасаа л дүр төрхийг тодотгох уран сайхны бүтээлүүдээ бүтээж эхэлсэн юм. Тэр эмэгтэйлэг байдлын хүчийг жинхэнэ утгаар нь ойлгодог алсын хараатай уран бүтээлч байсан юм. Тийм ч учраас бүтээлүүдээ хамгийн сайн үнэт чулуугаар уралдаг байв.


Тэр үнэт эдлэл хийх хүсэл тэмүүллээ өвлүүлэн үлдээсэн юм. Одоо түүний гэр бүл болох John, Loutfic болон Virna нар үнэт эдлэлийн салбарт хувьсгал хийсээр байна. YEPREM брэнд нь үүсгэн байгуулагчийнхаа үндсэн алсын харааг үргэлжлүүлж олон улсын хэмжээнд улам бүр өргөжин тэлсээр байгаа брэнд билээ.


Энэ нийтлэлдээ зөвхөн бугуйн цагны хэсгийг нь харууллаа. Энэхүү брэндийн бугуйвч, бөгжний гайхалтай загваруудыг дараагийн нийтлэлдээ үзүүлэх болно





