
“Met Gala 2022” шоун дахь гайхалтай үнэт эдлэлүүдээс
Загвар гэдэг тодорхой нэг хайрцганд баригдахгүй, хил хязгааргүй бүтээлч байдал юм. Met Gala-ийн энэ жилийн сэдэв бол “Gilded Glamour” буюу “Алтадмал увдис “. Ингээд оддууд маань энэхүү шоуг хэрхэн алтадсан дур булаам байдлаа гайхуулсаныг тэр дундаа үнэт эдлэлийг хэрхэн сонгосныг сонирхоцгооё.
Cardi B энэхүү арга хэмжээнд Versace-ийн Алтан шаргал хүзүүний зүүлт зүүжээ

Alicia Keys “Tiffany & Co” брэндийн маргад болон очир алмазан ээмэг зүүжээ

Blake Lively нь Met Gala 2022-ийн улаан хивсэнээ цэнхэр болон зэсэн шаргал өнгийг гайхалтай хослуулжээ. Түүний зүүсэн ээмэг нь Larraine Schwartz-ийн маргад болон очир алмазан ээмэг юм


Michelle Yeoh-ийн хүзүүний зүүлт үнэхээр нүд булаам харагдаж байна. Тэрээр Atelier Prabal Gurung брэндийн ногоон торгон даашинзаа Акоя сувд, Өмнөд тэнгисийн хар сувд, алмаз, индранил, турмалин, бериллер, аквамарин чулуунууд мөн цагаан алтаар чимэглэсэн TASAKI брэндийн “Ойн хөндий” нэртэй зүүлттэй хослуулан өмсчээ. Мөн TASAKI брэндийн Өмнөд тэнгисийн хар цагаан сувд, очир алмааз, индранил, турмалин, берилл, номин чулуугаар чимэглэсэн “ойн хөндий” нэртэй тансаг ээмгийг Camila Cabillo зүүсэн байна.


Үнэт эдлэлүүд дунд цагаан өнгө бол гайхамшиг. Ийнхүү цагаан өнгийн үнэт эдлэлүүд зүүсэн алдартнуудаас дурдвал:
Eiza Conzalez цагаан очир алмазан хүзүүний зүүлтийг сонгожээ

Харин Kim Kardashian очир алмаазны дусал мэт ээмгийг сонгожээ

Vanessa Hudgens-н сонголт нь Messika брэндийн алмазан ээмэг байв.

Amber Valletta “Buccellati jewellery” брэндийн үнэт эдлэлүүдийг зүүжээ

Simone Ashley -ийн сонголт De Beers брэнд байв

Stromae-ийн сонголт Cartier брэндийн энгэрийн зүүлт байв

Venus Williams “Bulgari” брэндийн хүзүүний зүүлтээр гоёв

Gigi Hadid Chopard-ийн хүзүүний зүүлтийг сонгожээ

Paapa Essieedu-ийн сонголт VEERT брэнд байв

Мөн Winnie Harlow-ийн толгойн гоёлыг дурдахгүй байхын аргагүй
