BOUCHERON БРЭНДИЙН “MAHARAJAHS” ЦУГЛУУЛГА

Энэхүү коллекшн нь Уран сайханч Claire Choisne-ийн авъяас чадвараар бүтсэн бүтээл юм. Түүх , өв уламжлалыг тусгаснаас гадна хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй аль нь ч зүүж болдогоороо онцлог юм

Энэ цуглуулга нь BOUCHERON-ий 1928 оны үеийн анхны түүхэн загваруудын нэгийг дахин амилуулсан юм. Claire Choisne хэлэхдээ: “Би эдгээр загваруудаа 21р зуунруу шилжүүлж өнөөгийн Maharanis and Maharajahs нарт зориулж шинээр зохион бүтээхийг хүссэн. Би том хэмжээтэй үнэт эдлэлүүдэд дуртай бөгөөд хэмжээний хувьд айдаггүй” хэмээн тайлбарлажээ

Энэхүү цуглуулга нь бараг л дандаа цагаан өнгөөр дагнасан нь хийцийн хувьд Энэтхэг технологийг шингээсэн ч гэлээ олон өнгө ашигласан бусад брэндүүдээс ялгарсанаараа онцлогтой. Маш цэвэрхэн, маш нарийн хийцтэй цуглуулга юм.

Коллекшн ихэнхдээ уламжлалт хэв маягийн загвартай ч гэлээ зарим загвар нь орчин үеийн шинж чанарыг тусгасан юм. Тухайлбал: Чих ороосон ээмэг

Энэ цуглуулга нь ээмэг, бөгж , бугуйвчнаас гадна үсний үнэт эдлэлийг тусгасан бөгөөд үүнийг энгэрийн зүүлт болгож зүүж болдогоороо мөн онцлогтой

Зохион бүтээгч маань эцэст нь “Өөрсдийн хэв маягаа илүү итгэлтэй илэрхийлэх”-д туслахыг хүсч бүтээснээ дурджээ.