
Урлаг , ур чадварыг гайхалтай хослуулсан Benedetta Bruzziches цүнхний брэнд
Benedetta Bruzziches бол урлаг , ур чадварыг гайхалтай хослуулж буй брэнд юм. Benedetta болон түүний ах Agostino нар цүнх бүрээ мөнхийн үнэт эдлэл болгон бүтээхийн төлөө бүхнээ зориулдаг залуу урлаач нар юм


2009 онд Bruzziches-ийн гэр бүл хүн бүрийн үнэ цэнийг чухалчлан , тухайн өдрийг нь гэрэлтүүлдэг бүтээл хийх зорилготой компаниа үүсгэн байгуулж байжээ.




Түүний бүтээлүүдийн онцлог нь металыг хайлуулж өвөрмөц урлагийн бүтээл мэт дүрс үүсгэн түүнийгээ цүнхтэйгээ холбох нарийн ажиллагаатайгаар онцлог.


Тэд хэлэхдээ: “Бидний дизайны амьдрал бол үл мэдэгдэх дүрмүүдтэй тоглоомонд сайн оролцох явдал . Бид цүнхнийхээ загварыг нь зохион бүтээлээ гэхээс илүү, заримдаа төсөөлөл , үзэл баримтлал, санаагаа бичиж , заримдаа бид үүнийг мөрөөдлөөрөө бүтээдэг”


“Бид дуртай хэлбэр өнгө , хүссэн загвараараа цүнхээ бүтээдэг. Магадгүй загварт хайхрамжгүй ханддаг байх” гэж тэд хэлдэг. Тэгэхдээ тэдний загварын мэдрэмж , авъяас хэр гайхалтай байгаа нь таньд харагдаж байгаа байх.






Тэдний цүнх бүр нь мөрөөдөл алсын хараанаас төрж , илүү бие даасан үнэ цэнэтэй бүтээлүүд юм. Тэдний хэлсэн “Цүнх бүр маань эмэгтэй хүн бүрийн зан чанарыг удирдан чиглүүлдэг дарь эхийг олж ирлүүлэхийн төлөөх бүтээгдэж буй туршлагууд маань юм” хэмээх үг нь энэхүү брэндийн гол үзэл баримтлал болов уу




