Дүрэм , хэвшмэл ойлголтуудыг эвдсэн , үнэт эдлэлийн хэрэглээнд хувьсгал хийсэн загваруудыг зохион бүтээдэг MAM брэнд

MAM брэндийг 2014 онд Гүйцэтгэх захирал Jordi Enrique Albert , Бүтээлч захирал Anthya Tirado нар үүсгэн байгуулж байжээ. Тэд дизайн болон үйлдвэрлэлийн алсын хараагаа дэлхийн хэмжээнд бүтээхийг зорьж ийнхүү брэндээ эхлүүлсэн аж. Модоор хамгийн нимгэн цаг зохион бүтээх замаар анх бүтээлүүдээ эхлүүлсэн гэдэг . Модны шинж чанарыг сорьж зах зээл дээрх хамгийн нимгэн цагийг бүтээж шинэлэг хэв маяг , өвөрмөц гоо зүй бүхий цагны брэндийг анх бий болгосон юм.

Тэд шинэ чиглэлийг үргэлжлүүлэн судалж чиглэлээ өргөжүүлж металиар өвөрмөц шинэлэг загвар бүхий чих , хүзүү, нүүр , хөл , гарын үнэт эдлэлүүдийг зохион бүтээж эхэлсэн юм.

Энэ нь хүн бүр өөр өөрийн гэсэн дүр төрхийг бий болгож , өөрийн гэсэн хэв маяг өвөрмөц шинэлэг төрхийг турших шинэ боломжийг өгч буй тэдний гайхалтай хувьсгал байсан юм.

Тэдний одоогийн зорилго бол дагалдах хэрэгсэл , үнэт эдлэлийн зүүх , ашиглах арга барилыг үргэлжлүүлэг өөрчлөх явдал юм хэмээжээ.

Мөн тэдний нэгэн зорилго бол хүн бүрийн хувь хүний онцлогыг бүтээлч байдлаар өөрчлөх , судлах , сонголтыг эрх чөлөөтэй олгох , эрэгтэй эмэгтэй хүйсээр ялгаварлахгүй хүйсгүй төрлийн хувцас бүтээх зорилготой аж

Энэхүү брэнд нь одоогоор Барселон хотын Борн хороололд байрладаг “Залуу бизнес эрхлэгчдийн нэгдэл холбоо” бөгөөд инноваци , гар урлалын гол төв гэгддэг Born хороолол нь тэдний санаа сэдлийг бэхжүүлэх урам зоригийн байнгын эх сурвалж болдог хэмээжээ.

MAM гэдэг нэрний утга нь эх , ээж гэсэн утгыг илэрхийлээгүй юм. MOVEMENT , ART , MISSION гэх үгнүүдийн товчилсон нийлбэр ба амьдралыг зүйрлэсэн илэрхийлэл бөгөөд тэдний урам зориг , нөлөөллийг илэрхийлэх товчилсон үг юм.

Энэхүү брэндийн MIX & MATCH үзэл баримтлал нь таньд MAM брэндийн үнэт эдлэл , дагалдах хэрэгсэл бүрийг өөрийнхөөрөө зүүх боломжийг олгох зорилготой. MAM бол хүмүүсийн дагалдах хэрэгсэл , үнэт эдлэлийн хэрэглээнд хувьсгал хийсэн брэнд юм.