
Kim Mee Hye-ний Бадмаарган дусал мэт энгийн , тансаг хэлбэрт үнэт эдлэлүүд
Kim Mee Hye брэндийн бүтээлүүд бол энгийн боловч шинэлэг мэдрэмжийг төрүүлдэг. Kimy яагаад үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч болсон талаараа хэлэхдээ: ”Үнэнийг хэлэхэд би өмнө нь хэзээ ч үнэт эдлэл зүүж байгаагүй. Тэгэхдээ би өөрийнхөө мөрөөдлийн үнэт эдлэлийг өөрөө бүтээх сонирхолтой байсан. Би үргэлж маш бүтээлч хүмүүсээр хүрээлүүлж байсан нь миний брэндээ бий болгох хүслийг өдөөсөн юм” гэжээ
Тэр өөрийн брэндийн үнэт эдлэлүүдийнхээ онцлогийн талаар хэлэхдээ ”Би Шулуун болон муруй дүрсийн зөв тэнцвэрт байдлын хүчинд автдаг” хэмээжээ. Минимализм болон тэрслүү байдалуудыг үнэт эдлэлд гаргахад хялбар биш юм.

Солонгос гаралтай, Бельгид өссөн тэрээр өөрийн бүтээлч сэтгэлгээний зөв хөрсийг олж Брюссель дэхь нэр хүндтэй Les Arts et Métiers сургуульд Үнэт эдлэлийн урлалын чиглэлээр суралцсан юм. Одоогоор Лондонд амьдардаг тэрээр загварын ертөнцөд нэр хүндтэй бүсгүй юм. Тэрээр ”Үнэт эдлэлүүд маань зүүхэд ч тэр , зүүгээгүй байхад ч тэр маш үзэсгэлэнтэй , төгс байх ёстой” хэмээн үздэг тэрээр үнэт эдлэлүүдээ маш нарийвчлалтайгаар бүтээдэг.
Түүний үнэт эдлэлийн талаархи нэгэн үгэндээ “Өмнө нь үнэт эдлэл нь дур булаам, тансаг байдлын илэрхийлэл байсан бол өнөөдөр бидний зан чанарыг бас харуулж, бидэнд сэтгэл хөдлөлийг мэдрүүлэх хүч болж чадна” хэмээжээ. Үнэт эдлэл гэдэг зүйл зөвхөн статусын бэлгэдэл биш болж хувь хүний онцлогийг мөн харуулдаг болжээ
Kimy-ийн нөхөр нь Шивээсчин уран бүтээлч бөгөөд энэ нь түүнд ”нууцлаг соёлын ертөнц”-ийг ойлгож , мэдрэхэд маш их нөлөөлсөн хэмээжээ. Ateliers төрлийн гар аргаар бүтээсэн түүний үнэт эдлэлүүд далд тансаглал , ямарч орчинд бие даасан тайван, эрх чөлөөний хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг.

Түүний бүтээлүүдийн муруй дүрсийн тэнцвэрээр бүтээсэн архитектур гайхалтай. Хэлбэр нь энгийн хэрнээ , үнэт чулууны гоо сайханыг тодосгон тансаг харагдуулж байна. Үнэт эдлэлүүдээ геометрийн үл үзэгдэх хэсгүүдээр бүтээснээр нууцлаг утга санааг илэрхийлдэг байна.