
Японы TASAKI брэндийн сувдан үнэт эдлэлүүд
1954 онд Японд тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн компани нээгдэж байсан нь Tasaki брэнд бөгөөд ”Хэзээ нэгэн цагт сувдан үнэт эдлэлийн ертөнцөд хувьсгал хийх болно” гэсэн философитой эхлүүлж байжээ.

Сувд зүүх уламжлалт арга барилыг эвдэж сувдыг хэлбэрт оруулах , сувдан дээр эрдэнийн чулуугаар шигтгээ нэмэх зэрэг техникүүдийг туршиж , сувдыг үнэт эдлэлд хэрхэн амжилттай ашиглах арга замыг хөгжүүлсээр л яваа брэнд юм.

Tasaki брэнд өөрийн философио тайлбарлахдаа: ”Хэрэв та Япон хүнээс Та хэзээ сувдан зүүлт зүүдэг вэ? гэж асуувал ихэнх хүмүүс сувд бол хурим , оршуулга зэрэг албан ёсны арга хэмжээнүүдэд л зориулагдсан гэж хэлэх болно. Бид энэхүү хэвшмэл ойлголтоос салгаж сувдыг үнэт эдлэлүүдэд ашиглах шинэ арга барилуудыг үргэлж судалдаг” гэжээ.


Энэхүү брэндийг анх үүсгэн байгуулагч Shunsaku Tasaki-ийн алсын хараа бол Япон сувдны онцгой чанарыг дэлхий дахинаа танилцуулах юм. Ийнхүү энэхүү брэнд нь аль хэдийнээ Азиас тэлж Лондон , Парис хотноо салбартай юм

Энэхүү брэнд Үнэт эдлэл шүүмжлэгч Katerina Perez-ийн ”Зах зээлээ тэлэх үед хэрэглэгчийн зан үйлийн хувьд Япон , Европ эмэгтэйчүүдийн ялгаа байсан уу? Жишээ нь Европ эмэгтэйчүүдийн хувьд өөртөө үнэт эдлэл худалдаж авах нь хэвийн үзэгдэл байдаг” гэх асуултанд хариулахдаа: Бидний зорилтот хэрэглэгч бол ”Бэлэг хүлээж суудаг эмэгтэй биш өөрөө өөртөө үнэт эдлэл худалдаж авдаг эмэгтэй байсан. Өнөөгийн бидний ертөнцөд эмэгтэйчүүд маш их даяарчлагдаж байна. Тэд өөрсдийн үнэ цэнээ өөрсдөө нотолдог болсон” гэжээ хариулжээ.






Энэхүү брэнд нь сувдны фермтэй цорын ганц сувдан үнэт эдлэлийн компани бөгөөд сайн бүтээл урлахын тулд бүх төрлийн хэмжээтэй , төрөл бүрийн өнгөний сувдтай байх нь маш чухал учраас энэ нь маш давуу талыг өгдөг ажээ.
