Ichien-ий уран зөгнөлөөс төрсөн Шувуун бөгж

Оросын Москва хотноо байршдаг энэхүү брэндийг анх үүсгэн байгуулсан хүн нь зураач Ichien Ballaga юм. Ichien Ballaga өөрийн уран сэтгэмжит загваруудаа эхлээд зургийн тавцан дээрээ дүрсэлж эхлэхэд эхэндээ энгийн хээ мэтээр харагддагч , цаашлаад зураг нь тодорхой хэлбэр , өнгө , техник зэргийн нэгдмэл байдлаа олж авч эхлэдэх түүнийгээ үнэт эдлэлийн чадварлаг багынхаа гарт шилжүүлдэг байна. Ийнхүү хамтдаа түүний гайхалтай санааг бодит байдал болгон хувиргадаг байна. Ichien Ballaga өөрийн санааг гаргахаас эхлээд эцсийн бүтээл болтолх бүхий л үе шатуудад хамт байлцдаг.

Энэхүү гайхалтай уран бүтээлчийн ”эгэл зана шувуу”-н хэлбэрт бөгжийг харахад бадмаараг , индранил чулуу нь амьд мэт өнгийг өгч байгааг та харж байгаа болов уу. Мөн шувуудыг дээш нисгэхэд бэлэн байгаа мэт тэдний хурц үзүүртэй далавчнууд нь агаарын урсгалыг нэвтлэн эрх чөлөөрүү нисэх боломжийг олгож буй мэт…

Энэхүү бөгжин дээр ”Эгэл зана” шувууд далавчаа дэлгэсэн хэвээрээ бие биерүүгээ чиглэсэн хөдөлгөөнтэйгөөр үүрд зогсоцгоожээ. Энэ нь бидний хэзээ ч мэдэхгүй зүйл мэт…

Загвар зохион бүтээгч маань хэд хэдэн ялгаатай элементүүдийг нэг хэсэг болгон бүтээсэн нь гайхалтай. Эрвээхэйн мэт далавч , шувуудын амьд дулаан өнгө гээд л…Энэхүү гайхшралд загвар зохион бүтээгч маань хариулахдаа: ”Би хоёр зүйлийг зэрэг харахыг хичээдэг. Хуурмаг зүйл байгаа газарт бодит байдал бас бий. Хаана төрөлт байна , тэнд үхэлч бий. Бид бүгд том дүр зургийг бүхэлд нь харах ёстой байтал нэг зүйл дээр тогтож дассан” хэмээн гайхалтай тайлбарыг өгч байжээ

Ichien Ballaga нь энэхүү бөгжнийхөө 1 миллметрийг ч анзааралгүй орхиогүй бөгөөд бөгжнийхөө хурууны ёроолд хүрэх хэсэгт шувууны сүүлийг нарийн хээ үүсгэн зангиджээ. Ийнхүү романтик хэв маягийн хязгааргүй илэрхийлэл болсон уран сэтгэмжит бүтээлийг танилцуулж харуулсандаа таатай байна.