Механик үнэт эдлэлийн төлөөлөл Prytula Jewellery брэндийн унадаг дугуйн хэлбэрт бөгж

Үнэт эдлэлийн зах зээлд унадаг дугуйн хэлбэртэй бөгж ямар хэрэг байна аа гэж бодож байж магадгүй. Тэгэхдээ яагаад болохгүй гэж? Үнэт эдлэлийн брэнд эсвэл дизайнерууд ер бусын зүйлийг бүтээхийг хүсдэг. Тэгвэл Украйны Prytula Jewellery брэнд нь энэхүү ер бусын бөгж болох үнэт чулуугаар чимэглэсэн унадаг дугуйн хэлбэртэй бөгжийг бүтээжээ

Загварын хувьд ”Унадаг дугуйн хэлбэрт бөгж”-ийг механик үнэт эдлэлийн урлаг гэж нэрлэж болно. Насанд хүрэгчдэд зориулсан энэхүү бяцхан тоглоом нь хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодруулж чаддаг хэмээн брэнд нь дурьджээ.

Энэхүү гар аргаар бүтээгдсэн бөгжний дугуйг нь хуруугаараа эргүүлэхэд дөрөө мөн эргэлдэж таньд хөгжилтэй байх болно. Мөн тэгш гадаргуун дээр яг л унадаг дугуй шиг явах аж. Энэхүү бөгжний хийц материалын хувьд дурьдахад: Цагаан алтаар хийж , дугуйн дээрх шигтгээнүүд нь очир алмаз, дөрөөн дээрх чулуу нь индранил чулуу ажээ. Дугуйн дотор болон унадаг дугуйн гэрлийг улаан бадмаараг чулуугаар гэрэлтүүлжээ. Энэ магадгүй дэлхийн хамгийн үнэтэй тоглоом байж ч болох юм

Ийм бөгж хийх нь тийм ч амар биш тул Prytula брэнд цөөхнийг бүтээж байжээ. Тэд хамгийн анх 2015 онд Dubai-н Baselworld үзэсгэлэнд толилуулж байжээ . Одоо энэхүү бөгж нь 3950 доллараар худалдаалагдаж байна. Энэхүү бөгж нь харахад зүүхэд тухгүй хэлбэртэй мэт харагдаж байгаа боловч зүүсэн байхад эзэндээ ямар ч асуудалгүй гэдгийг онцолж хэлжээ

“PRYTULA Jewellery Group”-ийг анх үүсгэн байгуулагч Olexander Prytula хэлэхдээ: ”Үнэт эдлэл бүр өөрийн гэсэн түүх , характер , бусдыг татах хүч , зөгнөлтэй байдаг. Манай үнэт эдлэлийн мастеруудын энэхүү бүтээл нь биднийг баясгаж , хүүхэд насны гайхамшигт цаг хугацааруу буцааж аваачих чадвартай юм” хэмээжээ

Ийнхүү та бүхэнд механик үнэт эдлэлийн урлагийн нэг төлөөлөл болох Prytula брэндийн гар аргаар бүтээгдсэн бөгжийг танилцууллаа. Энэхүү өвөрмөц бөгж нь үнэт эдлэлийн дизайний хэд хэдэн төрлийн шагналт бүтээл юм