
Mary Lou брэндийн энэхүү хөөрхөн бөгжнүүдийн захиалга авна (Урьдчилгаагүйгээр)
Mary Lou бол үнэт эдлэлийн дизайнер Chaninapat Pongphetbundit-ийн бий болгосон Тайландад байрладаг брэнд юм. Бага наснаасаа л загварын салбарыг ихэд сонирхдог байсан ба 2009 онд энэхүү брэндээ үүсгэн байгуулж байжээ. Тэрээр байгаль амьтадыг их биширдэг байсан нь брэндийн маань онцлогтой нягт холбоотой гэж хэлдэг нэгэн. Mary Lou брэнд бүтээл бүрээ энхрийлэлээр уралдаг бөгөөд дизайн хийх, бүтээхэд өндөр ур чадвар шаарддаг ажээ. Үйлдвэрийн баг, үйлдвэрийн байршил Тайландад байршдаг тул загвар зохион бүтээгч маань өөрөө чанарын хяналтаа маш сайн хийдэг хэмээжээ. Хийц материалын хувьд гуулиар хийдэг бөгөөд гууль дээрээ 25микрон зузаантай алт, мөнгө, родигоор бүрдэг. Дараа нь сайн чанарын паалангаар гол дүрсээ гаргадаг байна. Паалан нь өнгийг маш сайн гаргадаг бөгөөд гөлгөр гадаргуу нь гялалзсан үзэсгэлэнтэй харагддаг байна. Энэхүү сэтгэл хөдөлгөм бөгжнүүд хөгжилтэй хайр татам харагдаж , таныг өвөрмөц загварлаг бөгөөд байгаль эх дэлхий, амьтадыг хайралдаг нэгэн мэтээр илэрхийлэх нь лавтай.
Таньд захиалах боломжтой загваруудыг үнийн хамт зургаар орууллаа. Нэмэлт төлбөр төлөхгүйгээр зөвхөн энэхүү сайт дээрх үнээр нь захиалах боломжтой. Вэбсайтын линкийг мөн орууллаа
- Энэхүү үнэгний бөгжийг ээмэг болон хүзүүний зүүлттэй нь хослуулах боломжтой. Тусад нь захиалсан ч болно.
2. Муурны бөгж хэдэн хэсгээс бүрдсэнээрээ өөр , өөр үнэтэй байгаа. Мөн ээмэгтэй нь хослуулж захиалах боломжтой. Муурны өнгөний хувьд улбар шар , цагаан , саарал гэсэн сонголттой
3. Туулай
4. Husky нохой . Өнгөний хувьд цагаан болон саарал 2 сонголттой
5. Bulldog нохой
6. Буга
Хэмжээ /size/-ний хувьд US size-р 5-8 хүртэлх (Хурууны өргөний хувьд 15.7-18мм хүртэлх хэмжээнүүд) хэмжээнүүдээс захиалах боломжтой ба ерөнхийдөө хүүхэд , том хүн аль аль нь захиалах боломжтой. (Бага зэрэг томсгож багасгаж болох уян хатан талдаа )
Та захиалахыг хүсвэл урьдчилгаа мөнгө өгөх шаардлагагүй
Өнөөдөр буюу 2021.11.26-ны өдрөөс 11.27-ний 11 цагаас өмнө захиалга авна
Та захиалгын талаар болон бусад асууж тодруулах зүйлээ доорх манай фээсбүүк фэйж хуудасруу чат бичнэ үү.
https://www.facebook.com/AtulipaHandBeauty
Брэндийх нь өөрийн линк хаяг: https://www.maryloustore.com/