Jewellery Theatre брэндийн тод өнгөнүүдийн нэгдэл бүхий Kaleidoscope коллекци

JEWELLERY THEATRE брэнд нь Орос-Британийн хамтарсан үнэт эдлэлийн брэнд юм

Энэхүү брэндийн Kaleidoscope коллекци нь олон төрлийн байгалийн чулуунуудаар калейдоскопын олон тод өнгүүдийг гарган үнэт эдлэлүүддээ нарийн ур чадвараар бүтээсэн

Та хүүхэд байхдаа калейдоскопын дурангаар харахад геометрийн жижиг дүрсүүд ид шидээр тархаж буй мэт олон өнгийн хээ болж хувирч байгааг харж байсанаа санаж байгаа байх. Энэхүү коллекцид яг энэхүү утга санаа , онцлогийг тусгажээ. Гартаа бариад эргүүлж болохуйц технологиор бүтээгдсэнээрээ таньд тэрхүү мэдрэмжийг төрүүлэх болно

Дизайнер нь үнэт эдлэлүүдийнхээ зарим нэг элементүүдийг давхарлаж эсвэл булангуудыг давхцуулж бүтээснээр энэхүү үр дүнд хүрсэн байна. Та сэтгэл санааны байдал эсвэл хувцаслалтандаа тохируулан хээг өөрчлөх боломжтойгоороо онцлог юм

Энэхүү Kaleidoscope коллекцидоо ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэргийг багтаажээ. Ерөнхий хэлбэрийн хувьд минималист дүрслэлтэй боловч өнгөний хослол, хээг маш нарийн технологиор бүтээжээ

Jewellery Theatre брэндийн филисофи нь ”таны дотоод гоо сайханыг урлагтай хослуулан бүтээнэ” гэсэн утга байдаг

Брэндийн нэрээ Jewellery theatre гэж өгсөн учир нь бид үнэт чулуу, үнэт металиар таньд урлагийн үзүүлбэр үзүүлэх болно гэсэн санаа юм гэж тэд хэлсэн байдаг. Үнэт эдлэлийн театрт өөрийгөө олж мэдсэн хүмүүс өөрийн мэдэлгүй үзэгчид болон хувирдаг гэжээ. Хөдөлгөөнт театр шиг коллекци бүр нь өөр өөрийн гэсэн дүр бүхий жүжгийг бүтээдэг мэт. Театр бол хүний сэтгэл хөдлөлийн бүхий л хүрээг хамардаг. Энэхүү брэндийн гар аргаар бүтээгдсэн гайхалтай гоёлууд нь баяр баясгалан , гайхшрал , гуниг , сэтгэл татам байдал зэрэг олон сэтгэл хөдлөлийг төрүүлдэгт итгэлтэй байна